spot_img
ЭхлэлУлс төрУЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ГАЖУУДАЛ

УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ГАЖУУДАЛ

Ардчилсан хувьсгалын зарим нэг партизануудын нотлон ярьдагаар МАХН-ын удирдлагууд 1990-д онд нийгэм өөрчлөгдөж байр суур нь ганхах үеэр улсын томоохон өмчит үйлдвэр, баялгийг үр хүүхдүүддээ эсвэл намынхаа юу ч мэдэхгүй залуучуудад олноор нь өмчлүүлэх замаар эдийн засгийн сууриа бэхжүүлж авсан гэдэг. Харин ардчиллын талынхныг тагнаж, хэлсэн үг хийсэн үйлдлүүдийг нь нэг бүрчлэн протколдож эргээд өөрсдийнх нь эсрэг ашиглаж байсан нь өдгөө нэгэнт нууц биш болжээ. Учир нь манай нийгэм хэдий эрх баригчдын олон он жилүүдийн засгийн эрхийг барьсан атганд удсан ч хүмүүсийн сэтгэлгээ чөлөөт байдал, эрх зүйт төрд аяндаа дасаж уугуул хууль ёсны үзэмж, улс төрийн шинэ хандлага төлөвших, шинэ үеийн шинэ сэтгэлгээ бий болсноор эрх баригчдын буруутай үйлдлүүдийг ширхэгчлэн шүүмжлэх чадамжтай болжээ.
Хүний эрх , эрх чөлөөний тухай ойлголт ч харьцангуй ч өргөн нээлттэй хүртээмжтэй болж ирэв.

Гэвч эдийн засгийн даржин шуналд суурилсан хуучин намын үлдэгдэл хэт дээрэнгүй үзэлд автаж, засгийн эрхийг ээлжгүй барих үедээ унаган зан нь завсаргүй боомилох сэтгэлгээнд автаж байгааг хэн хүнгүй мэдэх ба нотлох жишээ нь Үндсэн хуулийг удаа дараа зүйл заалтаар нь өөрчлөхдөө байнга дордуулснаар нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд огтхон ч эерэг байхаа больсноос харж болохоор байна.

Тухайлбал эл асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга цэцэд холимог тогтолцоог захиалсан… гэв. Юу гэсэн үг вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн цэцэд хүртэл улс төрийн захиалга өгдөг болчихсон гэж үү. Мэдээж. Саяханы олон үйл явдал үүнийг баталдаг. Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлдэг зарим нэг цэцийн гишүүн одоо хүртэл цэцэд алба хашиж байгаа шүү дээ. Ёс суртахууны хувьд ч дэлхийд шившиг дэлгэсэн. Хуулийн зарчим, эрх зүйт төрийн үндсэн шинж алдагдаад удлаа. Сэхээтнүүд эрдэмтэд, судлаачид халаглахаас өөрийг хийж чадахгүй. Сөрөг хүчний байр суурь ч илэрхийлэгдэх боломжгүй. Мордохын хазгай явсаар тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг эмзэг болгох хэмжээнд хүрээд байна уу.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76 %
1kmh
40 %
Баасан
-19 °
Бям
-17 °
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-19 °
spot_img