spot_img
ЭхлэлАнгилаагүйМонголчууд малаа Хятад руу тууж байна

Монголчууд малаа Хятад руу тууж байна

Хэдхэн жилийн өмнө малыг хөлөөр нь хил давуулсан малчин хувьсгалын эсэргүүд тооцогдох шахсан. Харин өнөөдөр үр тариа, малын сайдын ярьж буйгаар энэ жил зуд болох магадлал өндөр, өнгөрсөн зун зарим аймгууд гантай байсан тул малчдын орлого буурсан.  Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд үхрээс бусад малыг хөлөөр гаргахыг зөвшөөрсөн.

Малыг хөлөөр нь гаргах нь монгол төрийн бодлого биш гэнэ. Хувь хүний шоу байсан байх магадлалтай. Эндээс яагаад монголын уул уурхай, хөдөө аж ахуйн салбар хятадаас хараат болох нь нэмэгдээд байна гэсэн асуулт гарна. Үүнийг хятадууд хийгээд байна уу, монголчууд хийгээд байна уу гэсэн асуулт нэмэгдэнэ.

Сайдын тайлбарт малыг амьдаар гаргах нь хамгийн бага ашигтай. Улс орнууд ихэнхдээ малын түүхий эдийг боловсруулж, их хэмжээний өртөг шингээх замаар өндөр ашиг олно. Харин манайд яг эсрэгээр. Малыг санаатайгаар үнэгүйдүүлэх гэж байгаа мэт бодлого хэрэгжиж байна. Хэрэв үнэхээр малчдын орлогыг нэмэгдүүлэх гэж байгаа малын түүхий эдийг боловсруулах шаардлагатай.

Өнөөдөр мах боловсруулах үйлдвэрүүд байна. Гэвч тэдний ихэнх нь хятадынх гэсэн мэдээ бий. Дарханд арьс боловсруулах үйлдвэр байгуулагдаж байна. Ингээд өлөн, ноос ноолуур, яс боловсруулах үйлдвэр л байгуулах шаардлагатай. Гэхдээ жижиг үйлдвэр биш, томоохон үйлдвэр байгуулж байж үр дүнд хүрнэ.

Үүнийг хувийн хэвшил хийхэд хүчин мөхөсдөнө. Түүнээс илүүтэйгээр манай малчид түүхий эдийнхээ чанарын өмнө ямарч хариуцлагагүй ханддаг нь хувийн хэвшлийнхэнд үйлдвэр байгуулах сонирхол төрүүлддэггүй аж.

Арьс ширний 70 гаруй хувь нь гадаадын бүү хэл дотоодын үйлдвэрүүдийн шаардлага хангахгүй. Дотоодын арьс шир боловсруулагч үйлдвэрүүд технологийн дагуу өвчсөн арьсыг өндөр үнээр авахаа зарлаад хэдэн жил болсон ч чанартай арьсны тоо өнөөдөр ихээр нэмэгдсэнгүй. Гадныханд махнаасаа дутуугүй үнэтэй байдаг дайвар бүтээгдэхүүн манай захууд дээр нохойн хоол гэсэн нэртэй зарагдана.

Төр малчдын орлогыг дотооддоо нэмүү өртөг бүтээж, эдийн засгаа өсгөхийн оронд амьд мал гадагшаа гаргах хамгийн залхуу, ирээдүйд өгөөжгүй аргыг сонгов. Ингэснээр төр, малчид хоёр хожихгүй хятадууд хамгийн өндөр ашгийг хүртэнэ. Ингэснээр монгол мал хамгийн хямдаар үнэлэгдэнэ. Хятадууд монгол хүнтэй ашиггүй наймаа хийсэн түүх байхгүй. Тэд хамгийн сайн малыг хамгийн бага үнээр авахаа мэднэ.

Ингэснээр монгол малын чансаа буурна. Түүхий эд боловсруулах үйлдвэр барих сонирхол буурна. Монголын ажиллах чадвартай иргэд гадаад руу дүрвэж байгаатай адил монгол мал сорчлогдон зарагдах болно. Дотоодод үлдсэн эцэнхий мал монголчуудад өндөр үнээр шахагдана.

Энэ бүхэн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ  Монголчуудын хүнсний хангамжийг сайжруулах Ерөнхийлөгчийн хөтөлбөр саарна. Хөршүүд маань мах авах болохоор түмэн шалгуур тавина. Харин амьд мал авахдаа ямарч шалгуургүй байгаа нь тэд монгол мал өвчтэй биш, харин мал сүргийн сорыг хямдхан авах бодлого хэрэгжүүлж байгааг батална.

Өмнө нь анхан шатын боловсруулалт хийсэн ноолуурын 80 хувийг хятадууд авдаг мэдээ байсан бол өнөөдөр италчууд авдаг болсон сайн мэдээ байна. Дэлхийн хамгийн өндөр худалдан авах чадвартай 500 сая хүнтэй Европын холбоо бидэнд зах зээлээ нээгээд 20-иод жилийн нүүр үзэж байна. Гэтэл бид энэ боломжийг ашиглахын төлөө ямарч алхам хийхгүй өнөөг хүрэв.

Монголын эдийн засгийг хятадын зах зээлээс хараат болгох алхамыг монголчууд өөрсдөө хийгээд байгаа тухай гадны нэгэн эдийн засагч ярьж байсан. Удахгүй хятадууд нутагтаа монгол малчин авна гэсэн зар гаргах байх. Манай малчид эхлээд малаа тууж, дараа нь өөрсдөө очиж, ажиллах нөхцөл хэдэн жилийн дараа бүрдэх болов уу.

Х.Бат

3 Сэтгэгдэл

  1. Үйлдвэрээ дэмжиж ямар ч бодлого байхгүй Монголд махны үйлдвэрээс их юм алга гадаад бодлогоо бариад явуул боломж их л харагдаад байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
15.1 ° C
15.1 °
15.1 °
21 %
3kmh
40 %
Бям
15 °
Нар
23 °
Даваа
26 °
Мяг
23 °
Лха
16 °
spot_img