Цагдаагийн байгууллагад өнгөрсөн даваа гарагт эхнэр нь агсам тавьж гэр, машинаа шатаасан хэрэг бүртгэгджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.
Тодруулбал, аравдугаар сарын 10-нд 13:00 цагт Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй М нь согтуурсан үедээ гэр бүлийн хүндээ агсам тавьж, таван ханатай монгол гэрээ шатаасан байжээ. Гэрт нь бүрэн шатсан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэх мэдээллийг өглөө.