spot_img
ЭхлэлАнгилаагүйУлаанбаатарыг задлах социалист уралдаан зарласан уу

Улаанбаатарыг задлах социалист уралдаан зарласан уу

Улаанбаатарын механик өсөлтийг зогсоох талаар 15 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Харин яаж гэдэг талаар олон санаа гарч байв. Анх хот руу орж ирсэн иргэдээс татвар авах санаачлага гарсан.

Улмаар иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар нэг хэсэгтээ чимээгүй болов. Удалгүй нийлэлд байр авсан иргэд л хотын иргэн болох эрхтэй гэсэн хошин санаа гараад ч хэрэгжээгүй. Сүүлийн үёд нийслэлээс гарсан иргэдэд ипотекийн хөнгөлөлтэй зээл, орон нутгийн цалингийн урамшуулал олгоно гэх онигоо яригдаж эхэллээ. Социализмын үед залуучуудыг илгээлтийн эзэд гэх нэрийн дор хөдөө тарааж нэгдэл, сангийн аж ахуйнуудыг ажиллах хүчээр хангаж байсан туршлага бий.

Мөн сэхээтнүүдийг намын томилолтоор хөдөө цөлнө. Гэхдээ өнөөгийнхөөс ялгаатай нь тодорхой ажлын байранд томилдог байж. Харин өнөөдөр нийслэлийн иргэд хөдөө гарч л байвал хөдөө суурьшаад юу хийх нь төрд хамаагүй. Хөдөө гарсан цөөн тооны төрийн түшээдийн цалинг нэмнэ.

Магадгүй ипотекийн зээлийг гурван хувьд буулгах байх. Ингээд нийслэлээс иргэд олноор гарч явна гэдгийг ямар ухаантан бодож олсон юм бол. Хөдөөнөөс нийслэлийг зоригсод орон гэргүй эсвэл ажлын байргүй учраас нийслэлд ирсэн гэхэд хэнч итгэхгүй. Үнэн хэрэгтээ боломжийн орон сууцтай, ажлын чадвартай иргэд хот руу тэмүүлдэг гэвэл үнэнд нийцнэ. Нийслэлд шилжин ирэгсдийн ихэнх нь орон сууц худалдан авах, үгүй дээ гэхэд хашаа байшин хатгачих чадвартай иргэд байдаг.

Тэдний олонх нь тохилог орон, эмнэлэг, сургууль гэхээсээ илүү сая гаруй хүн амтай зах зээлээс л ашиг хүртэх сонирхол нь дававмгайлсан байдаг. Нийслэл нь нийгмээрээ ашиг хүртэж болох монголын хамгййн том ганц зах зээл.

Монголд үйлдвэрлэгч бол хамгийн их ашгийг Улаанбаатараас л олно. Хэрэглэгч бол хамгийн хямд бараа үйлчилгээг мөн л Улаанбаатараас хүртэнэ. Энэ боломж л их нүүдлийг үүсгэсэн. Цаашдаа энэ урсгал тасрахгүй. Коммунизмын сүнс босч ирээд ч зогсоож чадахгүй. Магадгүй сумын төв дээр үнэгүй хауз амлаад нэг хэсэг нь очиж болох л доо. Хаалга цонхыг нь баглаж л насаар хорихгүй юм бол нэг хоёр жилийн дараа зарчихаад л хотын захад ирээд хашаа хатгаад суучихна.

Учир нь 3-6 мянган хүнтэй суманд хэзээ ч өндөр ашигтай зах зээл түүнийг дагасан чанартай ажлын байр үүсэхгүй. Харин сая гаруй хүнтэй хотод шургуу хөдөлмөрлөж чадвал бууз хуушуурхан зараад ч сая төгрөг олох боломжтой. Эндээс харвал иргэд зах зээл түшиж амьжиргаагаа дээшлүүлэх гэж нийслэлд ирдэг болохоос орох орон, идэх хоол хайж ирдэггүй гэнэ.

Хятадын хөгжлийн томоохон хөшүүрэг нь хөдөөгөөс хот руу шилжсэн их нүүдэл гэдэг. Арваад жилийн өмнөөс хятадын томоохон компаниуд их хэмжээний орон сууцны хороолол барьж ашиг олох бодлого хэрэгжүүлсэн.

Өнөөдөр тэр нь хэдэн зуун тэрбум юниар хэмжигдэх үхмэл хөрөнгө болж улсыэхаа эдийн засагт нөлөөлж байна. Алдаа нь орон сууцаар зах зээлийг үүсгэх гэж оролдсон. Харамсалтай зах зээл үүссэн газар орон баригддаг болохоос орон сууц дагаж зах зээл үүмддэггүйг үл хөдлөхийн компаниуд өнөөдөр ясандаа тултал мэдэрч байна. Америк улс дэлхийн өнцөг бүрээс хүрз, царилаас өөр өмчгүй алт хайсан хүмүүсийн төврөлөл дээр төрсөн байдаг. Төвлөрөл зах зээлийг үүсгэнэ.

Зах зээл шаардлагатай бараа үйлчилгээг төрүүлнэ. Гэхдээ манай сумууд шиг 3-6 мянган хүний төвлөрөл биш. Багаар тооцоход сая. Түүнээс дээш хүний төвлөрөл хувь хүнийг гар утаснаас эхлээд сансрын хөлөг үйлдвэрлэх хэмжээний ашиг үүсгэнэ. Гэтэл Улаанбаатар маань сая гаруйхан хүн амтай.

Энэ бяцхан зах зах зээлд торниж буй цөөхөн зулзаган компанитай. Том гэх хэдэн банкууд нь ганц цахилгаан станцыг санхүүжүүлэх чадваргүй. Гадаадад эрүүл мэндээ золиод хэдэн ногоон олж ирсэн залуус нь компани байгуулахаар ажиллах хүчин олдохгүй. Гэтэл дөнгөж үүсч буй Улаанбаатар гэдэг жижиг зах зээлээ эрх баригчид томруулах биш, задлах бодлого хэрэгжүүлж эхэллээ.

Өнөөдөр төрийн түшээд өөрсдийн салбараас хөдөө гаргах хүний тоогоор уралдаж байгаа мэт зураг харагдана. Өртөг шингэсэн үйлдвэрлэлийн 70 хувь нь төвлөрсөн Улаанбаатарын хүн амыг хөдөө цөлөх арга хайж байна. Үүний уршгаар хэдэн компани дампуурч, хэдэн өрх үгүйрэхийг тооцохгүй байна.

Социализмаа сүйрүүлсэн материал технкийн бааз болох 300 гаруй сумандаа хөрөнгө оруулах гэж байна. Социализмын үе шигээ 500 мянган хүнийг Улаанбаатарт үлдээж бусдыг хөөж гаргах социалист уралдаан зарласан мэт харагдаж байна.

          Х.Бат

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
45 %
2kmh
40 %
Нар
8 °
Даваа
9 °
Мяг
7 °
Лха
4 °
Пүр
15 °
spot_img