spot_img
ЭхлэлУлс төрМонголыг муухай харагдуулж байна буюу Сайханбилэгийн “собак” санаа

Монголыг муухай харагдуулж байна буюу Сайханбилэгийн “собак” санаа

Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм “Amsterdam & Partners LLP”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэб сайтад мэдээлж байв. “Ч.Сайханбилэг нь 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа “Рио Тинто” компанитай Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн хэрэг үүсгээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд асан эх орондоо ирж мэдүүлэг өгөлгүй хилийн чанадад буй. Түүнийг ийнхүү ЦЕГ-ын цахим сайтаар хүртэл эрэн сурвалжилж байгаа.

“Шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд Монгол Улсын одоогийн Засгийн газар халдаж байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг энэхүү уул уурхайн гэрээг байгуулахдаа ил тод, парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид үзэж байна” гэж “Amsterdam & Partners LLP” фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам мэдэгдэж байв.

Ч.Сайханбилэгийг Монголд хууль бусаар баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа АНУ-д амьдарч байгааг тус сайтад мэдээлсэн юм. Мөн түүнийг АНУ-аас орогнол хүсч буй гэсэн мэдээлэл ч гарах болсон.

ЦЕГ-ын мэдээлснээр Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны наймдугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна гэсэн удаатай.

Хүнд өвчтэй болсон гэсэн цуурхал гараад буй Сайханбилэг өнөөдөр Монгол Улсын хуулийг уландаа гишгэж буйгаа дээрх үйлдлүүдээрээ илэрхийлж буй нь төрийн өндөр алба хашиж байсан хариуцлагатай иргэн шиг харагдахгүй байна. Учир нь тэрээр энэ улсын ерөнхий сайд хэмээх хүндтэй суудалд сууж байсны хувьд энэ улсын хууль дүрмийг дагах ёстой.

Тэрээр телевизийн хөтлөгч байхдаа “VIP хөтөлбөр. Сувгаа бүү солиорой” гэж зарладаг байсан. Одоо тэр сувгаа сольж, дэлхийн вип өмгөөллийн үйлчилгээг ядарсан улс орныхоо эсрэг ашиглахаар шийдсэн гэж үү.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
8.1 ° C
8.1 °
8.1 °
12 %
1kmh
0 %
Бям
10 °
Нар
9 °
Даваа
10 °
Мяг
5 °
Лха
5 °
spot_img