spot_img
ЭхлэлХуульБ.Баатархүү: Нэгдүгээр төрөхийн эмч, ажилтнууд төрсөн нярайн ихсийг зардаг...

Б.Баатархүү: Нэгдүгээр төрөхийн эмч, ажилтнууд төрсөн нярайн ихсийг зардаг байсан гэх мэдээллийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэр “Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд нярайн ихсийг зардаг байсан гэх мэдээлэл яваад байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цахим орчинд ийм мэдээлэл гарсан. Энэ тал дээр гомдол мэдээллийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэх товч мэдээлэл байна. Гэхдээ хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх болон тогтоогдсон эсэх талаарх тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй. Ямартай ч тухайн мэдээллийг зүгээр хараад өнгөрөөгүй бөгөөд мэдээллийг харсан даруйд шалгаж нягтлах ажиллагаа хийгдэж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72 %
7kmh
40 %
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-6 °
Лха
-7 °
Пүр
-4 °
spot_img