Аравдугаар сар гарснаас хойш агаарын тээврийн олон компаниуд олон улсын нислэгийн маршрутаа сэргээж, нэмсэнээ зарласаар байна.
Саяхан “The Paper” сайтын сурвалжлагч Хятадын “China Eastern”, “China Southern Airlines”, “Hainan Airlines” зэрэг агаарын тээврийн компаниудыг сурвалжлан мэдээлснээр, Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан олон улсын зорчигч тээврийн нислэгийн тоог дэс дараалалтай сэргээх тухай холбогдох шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд агаарын тээврийн компаниуд нислэг сэргээх төслийг түргэн боловсруулж, олон улсын нислэгийн олон маршрут сэргэж байна.
Аравдугаар сарын 30-наас эхлэн Хятадын иргэний агаарын тээврийнхэн өвөл хаврын улирал солигдох үеийн нислэгийн төлөвлөгөөндөө зохицуулалт хийх юм. Өвөл хаврын улирлын горимоор ажиллуулж эхэлснээр, “China Eastern” компани нь долоо хоног тутмын зорчигч тээврийн олон улсын нислэгийн маршрутаа 42 болгон нэмж, 108 нислэгтэйгээр тогтмолжуулах юм байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу “China Southern Airlines” компани өмнө нь долоо хоног тутамд олон улсын 71 нислэгтэй байсныг нэмж 86 болгожээ. “Hainan Airlines”-ын хувьд 11-р сарын 6-нд Чунчин-Ром чиглэлийн олон улсын нислэгийн давтамжаа нэмж, долоо хоног тутамд хоёр удаагийн нислэг үйлдэх юм байна.