spot_img
ЭхлэлАнгилаагүйСэргээшнээс хорлонтой Монголын сэргээгдэх эрчим хүч

Сэргээшнээс хорлонтой Монголын сэргээгдэх эрчим хүч

Монголын эдийн засаг сүүлийн үед гаж донтон шиг харагдах болов. Хүн амын 30 шахам хувь нь ядуу ангилалд багтаж байхад нийслэлээс хэдэн зуун мянган хүнийг хөдөөлүүлэхээр их хэмжээний мөнгө үрэх социалист уралдаан өрнөж байна.

Хотондоо багтахгүй малыг цөөлөх арга монголчуудад олон бий. Харин хүний түүхэнд хотод шигсэн амьд хүнийг амьд, үхсэнээр цөөлсөн туршлага Мао, Сталин, Гитлер нарт байдаг. Сонирхолтой нь тэдний олонхи нь манай эрт, эдүгээгийн хамтрагчид. Мао, Сталин хоёрыг монголчууд Будда, Чингисээс илүү шүтэж байсан 100 жилийн тэмдэглэл манай архиваар дүүрэн бий.

Хотынхоныг хөдөөлүүлдэг дарангуйлагчдын нөлөө өнөөдөр ч устаагүй бололтой. Нэг хүнд ногдох сэргээгдэх баялагаараа монголчууд дэлхийд тэргүүлнэ. Уудам тал, мал сүрэг нь гурав биш, 30 сая хүн тэжээх бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр энэ боломжийг хоёр сая гаруй хүн л хишиг төдий хүртэж байна.

Дээр нь дэлхийн чиг хандлагын дагуу сэргээгдэх эрчим хүч ашиглах томоохон давалгаа эхэлсэн. Ардаа асар их мөнгө дагуулсан энэ давалгаа жижиг, буурай орнуудад авлига болж хувирч харин том гүрнүүдэд улс төрийн хамгийн том хөзөр болоход бэлэн болжээ. Австралийн нүүрс усанд автаж, Японы АЦС цунамид өртсөн нь озоны цоорхой гэдэг хийрхэлийг дээд шатанд гаргав. Үнэхээр озоны цоорхой дэлхийг сүйрүүлэх нь эрдэмтдийн дунд маргаантай асуудал.

Харин АНУ-ын БНН-ынхан л энэ онолыг түгээж, олон улсын байгууллагууд, улс орнуудын засгийн газар, үндэстэн дамнасан корпорациудыг хөрөнгө оруулахыг шахаж байна. Гэхдээ нар, салхины эрчим хүч дэлхийн эрчим хүчний үндсэн хэрэглээ болох цаг болоогүй гэдэг нь АНУ-ын салхины эрчим хүч хэрэглэгчид тавилгаа түлж, хөлдөж үхэхээс аврагдсан, Германчууд цөмийн эрчим хүчнээс бүү хэл, нүүрс шатаахаас татгалзсан ихэмсэг шийдвэрээ эргэн харсан зэргээр батлагдана.

Учир энэ салбараас 100 мянган америкчууд гэр бүлээ тэжээх орлого олдог. Хятадууд нүүрснээс татгалзах гэрээнд нэгдсэн. Гэхдээ тэд 4000 шахам нүүрсний гар уурхайг хаагаад, шинээр дэлхий дээр ашиглалтад орох нүүрсний станцуудыг талыг байгуулж байна. Оросууд нүүрсний эрчим хүчнээс татгалзах тухай барууныханы саналыг анхааралтай сонссон дүр үзүүлээд л өнгөрч байна.

Орос Украйны дайн барууныханыг сэргээгдэх эрчим хүчний мөнгө угаах хийрхсэн зүүднээс сэрээлээ. Улс орныхоо, тусгаар тогнол, аюулгүй байдлаа боддог орнууд озоны цоорхойн асуудалд ингэж л хандсаар ирсэн. Тэдэнд дотоодын эрчим хүчний найдвартай хангамж эн тэргүүнд тавигдана.

Гэтэл манай эдийн засаг тэр тусмаа эрчим хүчний салбар гаж донгоор зогсохгүй садист мэт ард түмэндээ хандаж байна. Үнэн хэрэгтээ озоны цоорхой томрох, битүүрэх нь монголчуудаас хамаарахгүй. Хэдэн зуун тэрбумаар нүүрс хэрэглэгч гүрнүүд нүүрснээс татгалзахгүй байхад, Улаанбаатараа угаартуулахаас илүү нүүрс түлдэггүй монголчууд дэлхийн дулаарлыг зогсооно хэмээн хийрхэнэ.

Улмаар  ужиг өвчинд баригдсан эрчим хүчний салбарынхаа амыг барихаар зүтгэж байна. Сохор нохой дуулианаар, соотон нохой дүйвээнээр гэдэг шиг. Озооны цоорхойн дуулианаар л манай түшмэдүүд мөнгө угааж эхлэв. УИХ-ын гишүүн, эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн, дараагийн сайд нь ч манайд хэрэгжиж байгаа сэргээгдэх эрчим хүчний төсөлд монголчуудад ашиггүй, түүгээрч зогсохгүй хохиролтойг мэдээлсээр байна. Гэтэл энэ ашиггүй төслийг үргэлжлүүлэхийн тулд монголчуудын цахилгааны хэрэглээний үнийг 20 хувиар нэмнэ. Эс бөгөөс энэ өвөл нийслэлчүүдийг мөхөөлдөс болгох заналхийлэл явж байна. Сэргээгдэх эрчим хүч бусад оронд ашгаа өгч байгаа бол монголчудад ядуурал, яргыг л нэмэгдүүлэх бололтой.

Хар тамхийг хүн төрөлхтөнд хамгийн их их гай учруулсан гэж үздэг. Тэгвэл монголын сэргээгдэх эрчим хүчний хүчний салбар монголчуудад 1937 оны улаан яргаас илүү хохирол учруулна. Сэргээгдэх эрчим хүчний хэдэн компаниудыг тэжээх гэж монгол дахь толгойтой бүхэн ямарч татвараас илүү төлнө.

Энд нэрвэгдэхгүй өнгөрөх нэг ч иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага байхгүй. Хар тамхи хүн амын 0,1 хувь, улаан ярга насанд хүрэгчдийн арав хувийг нэрвэж байсан бол эрчим хүчний салбарыг сэргээх нэртэй сэргээгдэх эрчим хүчний салбар монгол орныг бүхэлд нь нэрвэх гэж байна.

Эрх баригчид сэргээгдэх эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа, ашиг, орлогын тайланг ард түмэнд ил болгох ёстой. Ная шахам сая малынхаа арьс, махыг боловсруулах үйлдвэр барьж чадахгүй байж нар, салхийг эзэмдэж дэлхийг эрчим хүчээр хангах үлгэрээ зогсоох хэрэгтэй. Хар тамхинаас илүү монголчуудыг хорлож байгаа сэргээгдэх эрчим хүчний авлигын үүрээ устгах шаардлагатай. Энэ бүхний дараа л эрчим хүчний үнийг хөдөлгөх тухай ард түмэндээ хандах эрхтэй.

Х.Бат

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
3.1 ° C
3.1 °
3.1 °
25 %
4kmh
40 %
Нар
3 °
Даваа
8 °
Мяг
9 °
Лха
3 °
Пүр
12 °
spot_img