spot_img
ЭхлэлГадаад мэдээОХУ олон улсын сансрын хөтөлбөрөө сунгаж магадгүй

ОХУ олон улсын сансрын хөтөлбөрөө сунгаж магадгүй

“Олон улсын сансрын станцын Оросын хэсгийн ашиглах хугацааг 2028 он хүртэл сунгаж магадгүй” гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров Оросын Алс Дорнодын Амур мужийн сансрын хөлөг хөөргөх “Восточный” төвд хэвлэлийнхэнтэй уулзахдаа хэлжээ.
“Оросын “Энержи” пуужин хөөргөх сансрын групп олон улсын сансрын станцын ОХУ-ын хэсэг дэх тоног төхөөрөмж, модулиудын ашиглалтын хугацааг сунгах боломжийг техникийн түвшинд баталлаа. Мөн сунгах төлөвлөгөө боловсруулсан. Харин олон улсын сансрын станцын Оросын хэсгийн ашиглах хугацааг сунгасан нь үйлчилгээний технологид ямар ч асуудал үүсгэхгүй” хэмээн түүний ярьсныг “Өнөөдрийн Орос” мэдээллийн агентлаг мэдээлэв.
ОХУ олон улсын сансрын станц дахь төслөө сунгах шийдвэр гаргасан нь тус орны нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн байнгын чанарыг баталгаажуулж, орон нутгийн зураг төсөл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хадгалан, үндэсний нэр хүнд, технологийн бүрэн эрхт байдал зэрэг зарчмуудыг баримтлах зорилготой юм гэж Мантуров мөн хэлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
78 %
0kmh
0 %
Баасан
-6 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img