spot_img
ЭхлэлШинэ мэдээХӨСҮТ-д амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж...

ХӨСҮТ-д амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал АУ-ны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.

“Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Тэдний:

-70 гаруй хувь халуурах

-60 хувьд ханиалгах

-15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж

-10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.

Энтервирусийн халдвар, гар, хөл, амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна.

Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар, хөл, амны халдварын шалтгаантай байна.

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгах нь чухал ач холбогдолтой.

Ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэлтэй учир ковидоор хүндээр өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69 %
2kmh
40 %
Даваа
-24 °
Мяг
-19 °
Лха
-16 °
Пүр
-26 °
Баасан
-21 °
spot_img