spot_img
ЭхлэлГадаад мэдээГерман эрчим хүчээ хэмнэж эхэлжээ

Герман эрчим хүчээ хэмнэж эхэлжээ

Эрчим хүчний үнэ өссөөр байгаа нөхцөлд, Германы олон компаниуд санхүүгийн хүндрэлийг намжаахын тулд эрчим хүч хэмнэх төлөвлөгөө боловсруулж байна. Германы хамгийн том байгалийн хий импортлогч Юнипер компани төв байрныхаа талыг хааж, нөгөө талдаа температур бууруулах зохицуулалт хийжээ. Германы томоохон супермаркет Олези 11-р сараас эхлэн зарим супер маркетуудынхаа хаах хугацааг урагшлуулж 20:00 цаг болгосон байна.
Германы “Rheinische Post” сонин Юнипер компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээс иш татан мэдээлснээр, тус компанийн төв байрны тал хувь нь бүх цахилгаан тоног төхөөрөмжөө унтрааж, цэвэрлэгээ хийхээ больсон. Ажлын өрөөний халаалтын температурыг 20 хэм хүртэл бууруулсан гэжээ.
Германы цахилгаан барааны томоохон сүлжээ дэлгүүр “Сатурн” цахилгаан шатаа битүүмжилсэн бөгөөд зарим дэлгүүрүүд өвлийн улирлын өрөөний халаалтын температурыг бууруулж ажилчиддаа дулаан хүрэм тараасан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
78 %
0kmh
0 %
Баасан
-6 °
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img