spot_img
ЭхлэлШинэ мэдээЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН...

ЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын 10 сарын 27, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Онгоц одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
55 %
6kmh
40 %
Мяг
-19 °
Лха
-15 °
Пүр
-26 °
Баасан
-22 °
Бям
-19 °
spot_img