spot_img
ЭхлэлНийтлэлЯдуу тарчиг руу живж буй Монгол

Ядуу тарчиг руу живж буй Монгол

Монгол Улсын хүн амын 3/1 буюу 1 сая шахам хүн ядуу ангилалд багтаж байна. Энэ бол судалгааны өгөгдлийг ихээхэн бууруулсан тоо. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 60 гаруй мянган аж ахуй нэгж, 800 гаруй мянган иргэний амьжиргаа өнөөдөр нэн хүнд. Тэдний авсан зээл хамгийн ихдээ 300 сая төгрөг ч цаг үеийн хүндрэл, төрийн хайхрамжгүй бодлого, хариуцлагагүй байдал зэргээс үүдэн зээлийн дарамтад өртжээ.
Гэхдээ эрх баригчдын халаасанд орсон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “… эдийн засаг сэргэлээ, ядуурал буурлаа, удахгүй сайжирна…” гэцгээдэг ч чөлөөт нийгмийн нэг давуу тал болсон мэдээллийн чөлөөтэй урсгалыг хааж, тэдэнд итгэхээ байсан ард түмнийг хуурч арай л чадахгүй байна.

Тэд үнэхээр бодит байдал, булавч бултайсан статистикийн тоо баримтуудыг няцааж дийлэхгүй. Хотын захын хүнсний дэлгүүрүүдийн өрийн бүртгэл зузаарч, хүүхдийн мөнгөөрөө аргацаадаг өрх гэрүүдийн тоо улам ихэссэн.

Америкт л гэхэд манайх шиг хүүхдийн мөнгөний бодлоготой ч орлогын түвшнээс нь хамаарсан халамж хэлбэрээр олгодог төдийгүй иргэдийнхээ боловсрол, хувь хүний хөгжлийг давхар хамгаалан, хөгжүүлж, орхигдуулдаггүй аж. Харин хүн амыг хавтгайгаар нь ядууралд өртүүлэх нь дарангуйлагчдын засаглалд хүчтэй илэрдэг.
Ард түмэн эхлээд ядуурлын үр нөлөөг цочирдож хүлээж авдаг байсан бол одоо дасан зохицож эхэллээ. Үүний үр дагавар ноцтой аюулд дагуулна. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар дарамтад дассан хандлага нэг л өдөр ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг. Учир нь ямар ч зүйл дээр логик дараалал алдагдахад эхлээд гажуудаж, дараа нь нуран унадаг.

Сонгуульд зориулсан улс төржилтөөр нийгмийг хөтлөвөл алсдаа бэлэн мөнгөнд амаа үдүүлдэг байсан ард түмэн үндэстний доройтол руу хэвийх магадлалтай. Ийм зорилгоор нийгмийн харанхуй хэсгээ алгуурхан, далдаас бойжуулаад байгаа ч юм шиг.

Цаазын ялаас илүү насаар нь хорих дээд хэмжээ эрүүгийн эрх зүйд бий. Энэ бол хүнд сэтгэлзүйн хувьд асар хүнд. Үүн шиг ядуурал, залхуурал, мунхаглал, адын сэтгэлзүйд ард түмнээ дасгах оролдлогууд амь бөхтэй сүүлийн жилүүдэд ажиглагдсаар байгаа нь уламжлалаасаа авхуулаад сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хөрсжүүлсэн Монголчуудын хувьд ялын дээд хэмжээ шиг санагдах.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40 %
3kmh
0 %
Бям
-1 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img