spot_img
ЭхлэлАнгилаагүйЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай, жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-н, 12-р сарын 1, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 30-нд говь, талын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 хэм, өдөртөө -26…-31 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 хэм, өдөртөө -21…-26 хэм, говь, талын нутгаар шөнөдөө -23…-28 хэм, өдөртөө -12…-17 хэм, бусад нутгаар шөнөдөө -28…-33 хэм, өдөртөө -18…-23 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
51 %
0kmh
75 %
Нар
-1 °
Даваа
8 °
Мяг
8 °
Лха
2 °
Пүр
11 °
spot_img