Монголын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Азийн хөлбөмбөгийн холбооны төсөлд хамрагдаж, хараагүйчүүдийг хөлбөмбөгөөр хичээллэж, тамирчин болох зорилготой олон хүүхэд залуусын ирээдүйд том хөрөнгө оруулалт боллоо.
Төслийн хүрээнд 6-7 хүний багтаамжтай Альфард загварын машин авсан учраас бүтэн багийг нэг удаагийн явалтаар зорьсон газарт нь аюулгүй хүргэж, буцаах боломжтой болов.
Монголын хараагүйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, харааны бэрхшээлтэй хүүхэд залуусын аюулгүй байдлыг хангахад МХБХ, АХБХ-ны хамт олон хамтран ажиллажээ.