2023 оны 01 дүгээр сарын 21-нээс өдрөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орсон.
Тус хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,5 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өсөх юм.
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөөний байдлаар тус гудамж замын хөдөлгөөн тогтмол хурдтай хэвийн байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.