spot_img
ЭхлэлонцлохЗасгийн газрын нийт 25 тусгай сангийн 9 нь ил...

Засгийн газрын нийт 25 тусгай сангийн 9 нь ил боллоо.

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал Шилэн ажиллагааны ээлжит мэдээллээ өнөөдөр /2023.05.22/ хийлээ.

 

Засгийн газрын нийт 25 тусгай сан бий. Тэдгээрээс өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болголоо. Ингэснээр нийт есөн сангийн мэдээлэл shilen.gov.mn сайтад ил болоод байна.

Н.Учрал сайд “Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2010-2020 онд аль банкинд, хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцах нөхцөлийг бүрдүүллээ. Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүх бүрэн байршиж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум төгрөгийн зарлага гаргасан. Үүнээс 122 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй. Хугацаа хэтэрсэн 18 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Эргэн төлөгдөөгүй байхад дараа жилийн төсөвт хөрөнгө нь нэмэгдээд дахиад зээл олгогддог.

Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг зээлийн мэдээллийн сантай холбоогүйгээс болоод зээлтэй хүн дахиад банкнаас зээл авдаг нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ холбосон бол БЗС-д өртэй хүн дахиад зээл авах боломжгүй.

ЦХХХЯ-наас Монголбанк, Сангийн яамтай тусгай сангуудын мэдээллийг зээлийн мэдээллийн сантай холбох ажлыг хамтран хийнэ” гэдгийг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-1.9 ° C
-1.9 °
-1.9 °
59 %
7kmh
40 %
Пүр
-2 °
Баасан
-2 °
Бям
-3 °
Нар
-15 °
Даваа
-10 °
spot_img