spot_img
ЭхлэлХуульТөрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгадаг боллоо

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгадаг боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан.

Уг хуулийн дагуу төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах журмыг Засгийн газар өчигдөр баталжээ.

Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүрд тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой.

Журам батлагдсанаар нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэж байгааг ХНХЯ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
73 %
2kmh
75 %
Бям
-5 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img