spot_img
ЭхлэлАнгилаагүйТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурал өнөөдөр болно

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурал өнөөдөр болно

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.09.28/ болно.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдэх билээ. Тодруулбал,

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Дагвадорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, “Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, “Эрдэнэс Тавантолгой”-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Данзанлувсантүдэв нар.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
85 %
1kmh
0 %
Пүр
-4 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-11 °
spot_img