461-р хорих ангид хоригдож байгаа яруу найрагч Ц.Хулан захидал бичсэнийг “Өдрийн сонин” нийтэлжээ. Уг захидалд “Хэрэгт түлхэгдэн хоригдсоноос хойшхи бүхий л хугацаанд Ц.Хулан намайг буруугүй гэдэгт итгэж найдаж миний төлөө хүчирхэг дуу хоолойгоо өргөн халуун дэмжлэг үзүүлсээр байгаа таних, эс таних үй олон та нартаа баярлаж байгаа шүү.
2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтандаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашинаа хамгаалах л гэж үзэл бодол хэвлэн нийтлэх эрхээ эдлэж “Төрд шүгэлсэн зэтгэр ”, “Аравдугаар богдын наймаа” зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан.
Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна. Хамгийн аймшигтай нь Ц.Хуланг “Гадаадын тагнуултай хамтран ажиллав” хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 9,6 жилээр намайг яллалаа.
Үүний тулд: намайг хэрэгт орооцолдуулах хорон ажиллагааг таван жилийн турш явуулж ирснийг хожуу боловч мэдэж, анхан шатны шүүх хурал дээр би энэ тухай хэлсээн.Харамсалтай нь миний үгийг үг гэж үзээгүй ээ. Харин намайг улам буруутгахын тулд аравдугаар богдыг сэнтийд нь залахыг удаашируулсан, саармагжуулсан, эсэргүүцсэн гэх бурууг тохов. Ийм санаархал надад огт байгаагүй…
Эрхтгүй Төр минь билээ гэж ТЕГ-ын иргэнээ хардах, сэрдэх эрхийг хүндэтгэж мэдүүлгээ үнэнээр нь өгсөөн. ТЕГ-ын сэжгийг мухарлан, эндүүрлийг тайлж өгнө гэдэгт давж заалдах шатны шүүхийн нямбай үйл ажиллагаанд итгэж байна. Хамгийн гол нь шүүгчдийг маань “дээрээс хэн нэгэн бүү дарамтлаасай ” гэж дотроо залбирч сууна аа. Тэгвэл миний бие удахгүй суллагдана аа.
Би зөвхөн үндсэн хуулинд зааснаар итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн. Ингэлээ гэж шоронд суулгаж болох уу?
Ард түмээн?!