spot_img
ЭхлэлШинэ мэдээБ.Мөнх-Эрдэнэ чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа

Б.Мөнх-Эрдэнэ чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа

  • Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна
  • Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн U23 буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр Монголын бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ эрэгтэй -57 кг жинд хүрэл медаль хүртлээ.

Б.Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Украины Хеорхи Казанжыг 9-2 харьцаагаар, шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13-2 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Арменийн Манвел Хнжрцянд 13-3 харьцаагаар өвдөг шороодсон.

Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стешелийг 7-5 харьцаагаар ялснаар медалийн тавцанд зогссон байна.

2018 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцсон 21 настай Б.Мөнх-Эрдэнэ энэ оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас 7-р байр эзэлж байв.

Тэрээр 2023 оны залуучуудын ДАШТ-ийг зорьсон Монголын ганц бөх юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
6.1 ° C
6.1 °
6.1 °
36 %
9kmh
40 %
Мяг
4 °
Лха
1 °
Пүр
11 °
Баасан
11 °
Бям
9 °
spot_img