Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тугны хамт хүлээлгэн өглөө.
Аяны хүрээнд 8 зорилт дэвшүүлэн 20 ажлыг тусган хэрэгжилтийг ханган ажиллажээ. Дүүргийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж буй Нэгдсэн эмнэлэгийн барилга угсралт, 17-р хорооны барилга, спорт цогцолборын барилгын зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, үндсэн шаардлага зэрэг стандартуудыг онцгойлон анхаарч тусган хэрэгжүүлсээр байна.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын дунд Паралимпийн үйл ажиллагааг сурталчлах, алдар цолтой тамирчидтай уулзалт ярилцлага болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж, амжилтад хүрсэн алдартнуудтай уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байранд холбон зуучлах үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-тай ажил олгогчийн урамшууллын гэрээ байгуулан ажиллаж байна.