Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Нийслэлийн 6 дүүргийн Засаг даргын тамгын газруудад 5 сарын хугацаанд тухайн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, эрхийг нь хангах зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалан агентлагийн нэрэмжит тугийг аялуулан хүлээлгэн өгсөн юм. Тус аяны хүрээнд СХД-ийн ЗДТГ-аас дараах арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдын үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Сүү ХХК, Хишиг арвин индустрал ХХК, Талх чихэр ХХК, Грийн групп, Эм Жи Эл Акуа ХХК зэрэг газруудад зохион байгуулж холбон зуучилсан.
- Судалгаа, мэдээллийн сан баяжуулах ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд ажиллаж амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн дэлгэрэнгүй судалгаа мэдээллийг баазыг бий болгосон.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг эрчимжүүлж, салбар зөвлөлийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
- Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудад хүртээмжтэй байдлын үнэлгээг төрийн бус байгууллагуудтай хамтарч гүйцэтгэж стандартын дагуу засаж сайжруулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрхийг нь хангах чиглэлээр үр дүнтэй хамтарч ажилласан. СХД-ийн Засаг тамгын газрын хамт олонд талархал илэрхийлж байна.
Аяны хүрээнд хийсэн ажлын тайланг дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдэд Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Энххорол, Эвт гурван тулгуур ТББ-ын тэргүүн С.Бямбасайн нар танилцуулж, Агентлагийн нэрэмжит тугийг тайлангийн хамт хүлээлгэн өгөв.