Ойрын өдрүүдэд нийслэлд орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж, иргэд бэртэж гэмтэх эрсдэлийг дагуулж байна.
Иймд:
- Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг.
- Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.