spot_img
ЭхлэлУлс төрСонгууль хотод 6,орон нутагт 7 тойрог үүсгэж, зургадугаар сарын...

Сонгууль хотод 6,орон нутагт 7 тойрог үүсгэж, зургадугаар сарын 26-ны өдөр явагдана

УИХ-ын чуулганы 2023.12.22-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдрийг тогтооно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас 2024 оны зургадугаар сарын 26-ны лхагва гаригт сонгуулийн санал авах өдөр байна хэмээн товлосон юм.

Гэвч зарим гишүүн зургаадугаар сарын 28-ны баасан гаригт сонгуулийг явуулах санал гаргаад байгаа юм.

2024 оны УИХ-ын сонгуулийг аймаг, дүүргүүдийг нэгтгэн 13 томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болголоо.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог болгож баталсан юм

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-31.9 ° C
-31.9 °
-31.9 °
68 %
1kmh
40 %
Даваа
-27 °
Мяг
-20 °
Лха
-16 °
Пүр
-26 °
Баасан
-21 °
spot_img