spot_img
ЭхлэлГадаад мэдээОросын тал Марийнка тосгоныг эзэлснээ зарласныг украинчууд няцаав

Оросын тал Марийнка тосгоныг эзэлснээ зарласныг украинчууд няцаав

Дорнод Украины Марийнка тосгонд бүрэн хяналтаа тогтоосон тухай ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр ерөнхийлөгч Владимир Путинд илтгэжээ.

Дайнаас өмнө 10,000 оршин суугчтай байсан ч өнөөдөр эзгүй балгас болсон Марийнка нь Донецк мужийн баруун өмнөд хэсэгт оршдог тосгон юм.

“Манай цэргүүд одоо илүү өргөн хүрээний үйл ажиллагааны бүсэд хүрэх боломжтой боллоо” гэж Шойгу тайлбарлаж байгааг Кремлийн эх сурвалж үзүүлжээ.

зураг

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Оросын армийн энэ оны тавдугаар сард Бахмутыг эзэлснээсээ хойш гаргасан анхны том ахиц дэвшил болох юм.

Гэвч өчигдөр Украины зэвсэгт хүчин Шойгугийн мэдэгдлийг няцаажээ.

“Марийнкаг эзэлсэн тухай яриа бол худал. Манай цэргүүд тосгонд байгаа” гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Олександр Штупун үндэсний телевизээрээ ярьсан байна.

Оросын зэвсэгт хүчин бас энэ бүсийн Авдеевка тосгоныг эзлэх байлдааны ажиллагааг аравдугаар сарын дундаас хойш эрчимтэй явуулж байгаа.

Донецк хүрэх үүд гэгддэг Авдеевкаг 2014 онд Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид хэсэгхэн хугацаанд эзэлж байжээ.

“Украины зэвсэгт хүчин Донецк мужийн Марийнка, Новомихайловка зэрэг газруудад дайсны таван удаагийн довтолгоог няцаагаад байна” гэж Украины зэвсэгт хүчний жанжин штаб Даваа гарагийн өглөө мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
68 %
0kmh
0 %
Пүр
-3 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-11 °
spot_img