spot_img
ЭхлэлУлс төрХҮН нам: Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж...

ХҮН нам: Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав

Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Үүнд:

Улаанбаатар хотод автомашины дугаар олгох дээд хэмжээг 730 мянгаар хязгаарлахыг болих

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг цуцлах

Нийтийн тээврийн автобусны маршрут огцом, ойлгомжгүй өөрчлөлт зэрэг захирамж, шийдвэрээ эргүүлэн татахыг шаардлаа.

Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын талаар ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг “Одоогийн байдлаар Улаанбаатар хотод олгогдсон тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо 730 мянга байгаа. Үүнийг 730 мянгаар хязгаарлавал зохиомол эрэлт үүснэ, улсын дугаарын үнэ тэнгэрт гарна. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болох гэж байна.

Үүнийг дагаад авлига, төрийн байгууллагын хүнд суртал үүснэ. Улсын дугаарыг үнэд оруулснаар иргэдэд ашигтай биш. Төрийн албаныхан цэнхэр дугаартай явахыг хязгаарлалтад оруулахгүй. Иргэдэд халтай, захиргаадалтын аргаар шийдвэрлэсэн зүйлээ татаж ав” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
8.1 ° C
8.1 °
8.1 °
12 %
1kmh
0 %
Бям
10 °
Нар
9 °
Даваа
10 °
Мяг
5 °
Лха
5 °
spot_img