spot_img
ЭхлэлНийгэмТээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг сунгахгүй

Тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг сунгахгүй

Нийслэлд 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх юм. Харин одоо үйлчилж байгаа автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг сунгах асуудал одоогоор яригдаагүй байна.

Иймд тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1-н буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагаас хуучин зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцох юм.

Хуучин хуваарь:

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
13.9 ° C
13.9 °
13.9 °
43 %
1.7kmh
6 %
Бям
14 °
Нар
22 °
Даваа
21 °
Мяг
20 °
Лха
20 °
spot_img