spot_img
ЭхлэлЭдийн засагЭкспорт 22.7 хувиар нэмэгдэв

Экспорт 22.7 хувиар нэмэгдэв

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрлээ.

Үүнээс экспорт 1.3 тэрбум, импорт 936 сая ам.долларт хүрч, тэнцэл 388.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 491.8 (27.8 хувь) сая, экспорт 244.8 (22.7 хувь) сая, импорт 247 (35.8 хувь) сая ам.доллароор нэмэгдэж, тэнцэл 2.1 (0.5 хувь) сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 244.8 сая ам.доллароор өсөхөд нүүрс 240.5 сая, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая, төмрийн хүдэр, баяжмал 21.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 247 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин  60.1 сая, автобензин 32.2 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн аж.

Түүнчлэн, нэгдүгээр сард алтны үнэ өмнөх сарынхаас унц тутамд 35.4, нүүрсний үнэ тонн тутамд 3.1, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 138.6 ам.доллароор өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.2 ам.доллароор буурлаа.

БНХАУ-д экспортолсон барааны 66.8 хувийг чулуун нүүрс, 18.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 74.6 хувийг мөнгө эзэлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.5 хувийг эзэлж байгаа бол импортын 76 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байв.

Харин хонь, ямааны махны экспорт дээрх сард 2592.7 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 2573.3 (134 дахин) тонноор нэмэгдсэн байна.

Импортын дүнд энэ оны нэгдүгээр сард БНХАУ 38.9, ОХУ 26, Япон 13.3, БНСУ 3.4, АНУ 2.5, ХБНГУ 2.3 хувийг эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлжээ. ОХУ-аас импортолсон барааны 70.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 84.9 хувийг суудлын автомашин,  БНХАУ-аас импортолсон барааны 11.2 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байв.

Өнгөрсөн сард экспортын 46.6 хувийг Гашуунсухайт, 16.9 хувийг Замын-Үүд, 13.6 хувийг Шивээхүрэн боомтоор хийсэн нь нийт экспортын 77.1 хувийг бүрдүүллээ. Импортын 55.4 хувийг Замын-Үүд, 22.9 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 78.4 хувийг эзэлсэн аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85 %
1kmh
0 %
Пүр
-4 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
spot_img