Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон 2 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
2025.09.23-ны өдөр Эрлийн баг 6 бүлэг болон хуваагдаж дараах ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Эрлийн үйл ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ, СӨБ, Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцлоо гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.


