spot_img
ЭхлэлАнгилаагүйУ.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Б.Ганхуяг Эрдэнэс тавантолгойн захирлаар томилогдсон

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход Б.Ганхуяг Эрдэнэс тавантолгойн захирлаар томилогдсон

Ерөнхийлөгч, Үндэсний аюулггүй байдлын зөвлөлийн дарга гэдэг бол Монголдоо хамгийн эхний мэдээлэлтэй хүн. Ерөнхий сайд, сайд нар, УИХ-ын гишүүдээс ч том, бас урт чихтэй. Түүний гарт шүүх, прокуророос эхлээд гааль, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүртэл байна. Өнөөдөр энгийн нэгэн жолоочийн хүү У.Хүрэлсүх гэдэг хүн ийм л эрх мэдэл эдэлж байгаа. Тэгвэл өчигдөр /2022.12.07/ Засгийн газрын сайд нарын хамт бүх хууль хяналтын байгууллагын томчуудыг цуглуулж загнаж зандарлаа. Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардахдаа “Та нар ард түмнээр оньсого таалгаад байна. Нүүрсний хулгайчдыг хууль хяналтынхан нэрлэх ёстой. Та нар ажлаа хийхгүй байна” гэх мэтээр эрх мэдэлгүй, огт мэдээлэлгүй суудаг нүдэн балай чихэн дүлий хүн шиг л аашлав. Эсвэл тэр өнгөрсөн 6 жилийн хугацаанд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашихдаа яг дэргэд нь үйлдэгдсэн бүхэл бүтэн мафийн хулгайг мэдээгүй, сонсоогүй, хараагүй хэрэг үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2016 оноос хойш Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад “Эрдэнэс тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудаар дамжсан нүүрсний наймаа өнөөдөр хүчтэй яригдаж байгаа. Тухайлбал, У.Хүрэлсүхийг 2017 онд Ерөнхий сайд болоход “Эрдэнэс Тавантолгой” компаний захирлаар өнөөдөр хамаг хэргийн буруутан болоод буй Б.Ганхуяг томилогдож байлаа. Түүний өнөөдөр /2022.12.08/-нд дайчлан баривчилсан. Тэгвэл өнөөдөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хийсэн тэрбум ам.доллароор яригдах нүүрсний оффтек гэрээний асуудал хамгийн их хардлага дагуулж байна. Жишээ нь, хамгийн их хардлага дагуулдаг “Бодь интернэшл” буюу “Голомт”-ын Д.Баясгалангийн холбогддог нүүрсний оффтек гэрээг яг тэр үед хийж байлаа. Улмаар олон нийтийн дунд арай нүүрсний хэрэг хөвөрдсөөр яваад өөрт нь тулах гээд байсан юм биш биз гэдэг хардлага төрөв. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө 6 жилийн өмнөөс эхлүүлэх ёстой байсан.

Мөн Монгол-Хятад хоёр дамнасан нүүрсний хулгай мафийн шинжтэй гэдэг нь урд талдаа батлагдаад байгаа. Энэ сүлжээнд Ардын намын лидерүүд орооцолдсон гэдэг мэдээлэл чих дэлсээд, нүүрсний унац оффшорт, эсвэл Казахстанд угаагддаг гэх мэдээллийг хэд хэдэн УИХ-ын гишүүн хэлчихсэн. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 6 жилийн хэдэд нь Ардын даргаар ажиллав. Үүнд ч үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай. Магадгүй хууль хяналтын байгууллагын шалгалт явсаар Тусгаар тогтнолын ордон орж мэднэ.

Дараах хардлага бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны эхэнд Хятадад айлчлал хийж ирээд, дөрөвдүгээр сард нүүрсний хулгайн асуудлыг Өвөрмонголын Баяннуур аймагтай холбон ярьсан. Түүнээс хойш Засгийн газар ил далд хэлбэрээр тасралтгүй ажиллаж, нүүрсний хулгайн эсрэг ажиллагаа яг эрчимжих үед Төв талбай дээр зохион байгуулалттай жагсаал эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч өөрт байхгүй эрх мэдэл буюу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хөндөн ярьж эхэлсэн нь нүүрсчдийг яг хэн хамгаалаад байна вэ гэдэг асуулт тавихад хүргэж байна. Ерөнхийлөгч хууль хяналтын бүх томчуудын өмнө төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, гүйцэтгэх засаглал Засгийн газар оршин тогтнох эсэхийг хөндсөн нь бүр ноцтой. Энд парламентын ардчилсан улс төрийн тогтолцоотой Монголын хувь заяа яригдаж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч нүүрснээс үнэтэй энэ сэдвийг яагаад тийм амархан хөндөв. Тэр хөнгөн хуумгай хөдлөөгүй байх. Экс Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулга л ийм зүйлс ярьдаг сан. Түүнчлэн өнгөрсөн 6 жилд У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хувиар Хятадад хэд хэдэн удаа айлчлал хийгээд ирсэн. Тэр үед Хятадын талаас нүүрсний мафийн талаар дуулгаагүй гэж үү.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
26 %
5kmh
40 %
Бям
15 °
Нар
22 °
Даваа
26 °
Мяг
25 °
Лха
15 °
spot_img