spot_img
ЭхлэлНийгэмУлсын нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний аблаци түлэх ШИНЭ ЭМЧИЛГЭЭГ...

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний аблаци түлэх ШИНЭ ЭМЧИЛГЭЭГ амжилттай НЭВТРҮҮЛЖ эхэллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд ЗҮРХНИЙ ТӨВ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хүрээнд УНТЭ нь БНСУ-ын Корeа Их Сургуулийн АНАМ эмнэлгийн Зүрхний хэм алдалт-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон 2 эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан.

БНСУ-ын Корeа Их Сургуулийн АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор  ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг,  УНТЭ-ийн Зүрхний Төвийн Зүрхний Хэм Алдагдал-ын багтай хамтран  Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт” оноштой  5 тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Arslan.mn

Хамтран ажилласан Кореа их сургуулийн АНАМ эмнэлгийн хамт олон, УНТЭ -ийн Зүрхний төв болон дэмжин оролцсон хамт олондоо талархал илэрхийлж байна.

Arslan.mnArslan.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
44 %
0kmh
0 %
Пүр
1 °
Баасан
15 °
Бям
11 °
Нар
7 °
Даваа
10 °
spot_img