spot_img
ЭхлэлГадаад мэдээХүмүүс рүү буудсан халдлага 44 удаа гарчээ

Хүмүүс рүү буудсан халдлага 44 удаа гарчээ

Саяхан АНУ-ын Калифорни мужид олон хүний аминд хүрсэн галт зэвсгийн хүчирхийллийн хэрэг наймхан хоногийн дотор дөрвөн удаа гарсан нь нийтийг цочирдуулаад байна. АНУ-ын “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” веб сайтын энэ сарын 29-нд шинэчилсэн тоо бүртгэлээс харахад, АНУ-д энэ жил олныг хамарч, хохироож гэмтээсэн галт зэвсгийн халдлага 44 удаа гарсан нь 2014 оноос энэ талаарх тоо бүртгэл цуглуулж эхэлсэн тус байгууллагын түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болжээ.

АНУ-ын мэдээллийн хэрэгслүүдийн түгээмэл эшлэн ашигладаг “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” веб сайтын томьёоллоор бол, олон хүний аминд хүрсэн галт зэвсгийн хүчирхийлэл гэдэг нь гал нээсэн этгээдийг үл тооцоход наанадаж 4 хүний аминд хүрсэн хэргийг хэлж байна. Тус веб сайтын бас нэг тэмдэглэлээс харахад, АНУ-д 2022 онд галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн хэрэг 600 гаруй удаа гарчээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
13.1 ° C
13.1 °
13.1 °
30 %
4kmh
4 %
Даваа
13 °
Мяг
15 °
Лха
15 °
Пүр
18 °
Баасан
18 °
spot_img