spot_img
ЭхлэлНийтлэлЯпон компаниуд ажлаа байнга сольдог хүнийг ажилд авах дургүй!

Япон компаниуд ажлаа байнга сольдог хүнийг ажилд авах дургүй!

Ажиллах нөхцөл

Япон компани аж ахуйн нэгжийн нэг онцлог гэвэл ажилтнуудаа маш урт цагаар ажиллуулдаг системтэй. Мөн Япон хүний маш сайн чанар байдаг. Энэ нь хариуцсан ажилдаа маш үнэнч шударга, үнэн сэтгэлээсэээ ханддаг. Япончуудын энэхүү үнэнч шударга, хариуцлагатай зан чанарыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Япон компанийн ажилтнууд өөрийн хувийн орон зайгаа орхиж, компанийн ажилдаа ихэнх цаг хугацаагаа зарцуулах нь нийтлэг. Япон компаниудад жилдээ ээлжийн хэдэн өдрийн амралт байдаг боловч ажил ихтэй хүмүүс түүнийгээ огт ашигладаггүй. Зарим Япон хүмүүс “өөрөө амралтаа  авчихвал бусад хүмүүст ажлын ачаалал нэмэгдэж төвөг удаж магадгүй” гэсэн бодол сэтгэлгээнээс болж амрахгүй байх нь элбэг. Нөгөө талаар Японд илүү цагаар ажиллаж буй хүмүүсийг “ажлаа сайн хийдэг” гэсэн үнэлгээ байдаг тул компанийн удирдлага болон хамт ажилладаг хүмүүстээ үнэлэгдэхийн тулд илүү цагаар ажиллах Япон залуус их байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Японы нийгэмд илүү цагаар хэт их ажилласнаас болж, ажлын стресст орж амиа хорлох хүмүүс нэмэгдсэн тул засгийн газар нь илүү цагаар ажиллуулахыг өөрчлөх шийдвэр гаргасан.

Карьер

Япон компаниудын ажлын карьерт хандах хандлага нь дэлхийн бусад улс орнуудаас онцлогтой. Япон компаниуд нь мэдлэг чадвар гэхээс илүү олон жил ажиллах эсвэл захирал удирдлагууддаа таалагдаж үнэлэгдэх нь маш чухал гэж үздэг. Өндөр түвшний мэдлэг чадвартай байсан ч удирдах түвшний ажилд дэвшин ажиллаж чадаагүй хүмүүс цөөнгүй. Харин компанийн ажилтнуудаараа хоол идэх болон уух арга хэмжээнд байнга оролцдог хүн албан тушаал дэвшин дээшлэх боломжтой болдог. Япон компанид ажилд ороод шууд албан тушаал дэвших боломж маш бага байдаг. Тухайн компанид олон жил ажилласан хүмүүс ээлж дараалан удирдах албан тушаалд дэвшдэг системтэй. Яг л бараа бүтээгдэхүүн авах гээд очер хүлээж байгаа хүмүүс шиг. Тийм болохоор Япончууд ажлаасаа гарч өөр компанид ажилд орох тун дургүй хүмүүс. Өөр компанид шинээр ажилд орвол бүүр эхнээс нь албан тушаал горилж хүлээлтийн системд орж дарааллаа хүлээнэ гэсэн үг юм. Японд ажлаа байнга сольдог хүмүүсийг таатай хүлээж авдаггүй! Учир нь нэг компанид тогтвортой ажиллаж чадахгүй, ямар нэг асуудалтай хүн хэмээн хардагтай холбоотой.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
26 %
5kmh
40 %
Бям
15 °
Нар
22 °
Даваа
26 °
Мяг
25 °
Лха
15 °
spot_img