Хүний эрх , эрх чөлөөний тухай ойлголт ч харьцангуй ч өргөн нээлттэй хүртээмжтэй болж ирэв.
Гэвч эдийн засгийн даржин шуналд суурилсан хуучин намын үлдэгдэл хэт дээрэнгүй үзэлд автаж, засгийн эрхийг ээлжгүй барих үедээ унаган зан нь завсаргүй боомилох сэтгэлгээнд автаж байгааг хэн хүнгүй мэдэх ба нотлох жишээ нь Үндсэн хуулийг удаа дараа зүйл заалтаар нь өөрчлөхдөө байнга дордуулснаар нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд огтхон ч эерэг байхаа больсноос харж болохоор байна.
Тухайлбал эл асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын дарга цэцэд холимог тогтолцоог захиалсан… гэв. Юу гэсэн үг вэ. Төрийн өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн цэцэд хүртэл улс төрийн захиалга өгдөг болчихсон гэж үү. Мэдээж. Саяханы олон үйл явдал үүнийг баталдаг. Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлдэг зарим нэг цэцийн гишүүн одоо хүртэл цэцэд алба хашиж байгаа шүү дээ. Ёс суртахууны хувьд ч дэлхийд шившиг дэлгэсэн. Хуулийн зарчим, эрх зүйт төрийн үндсэн шинж алдагдаад удлаа. Сэхээтнүүд эрдэмтэд, судлаачид халаглахаас өөрийг хийж чадахгүй. Сөрөг хүчний байр суурь ч илэрхийлэгдэх боломжгүй. Мордохын хазгай явсаар тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг эмзэг болгох хэмжээнд хүрээд байна уу.