spot_img
ЭхлэлАнгилаагүйМАН ахмадуудаа авч явдаг бол АН үсдэж чирдэг

МАН ахмадуудаа авч явдаг бол АН үсдэж чирдэг

Хятадын Коммунист намын XX их хурал хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөлөө. Тус хурлаас өдгөө 68 настай Си Жиньпинээр үргэлжлүүлэн улсаа удирдуулах шийдвэр гаргасан. Ингээд зогсохгүй Хятадын коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр ажиллахаар улстөрчид нь бүгд 60 гарсан эрхмүүд байсан нь анхаарал татлаа. БНХАУ-ыг удирдах долоон эр долуулаа 60-аас дээш настай. Манайхны үздэгээр бол бүгд тэтгэврийн хөгшчүүл.

Ер нь манайд л хашир туршлагатай, хал үзэж халуун чулуу долоосон хүмүүсээ хөгшин гэж гадуурхах хандлага байна. Гэтэл дэлхийн улс орнууд мэдлэг, туршлагад нь л ач холбогдол өгнө үү гэхээс насыг бол зүгээр л тоо гэж харж байна. Тухайлбал, ирэх сард болох Малайзын парламентын сонгуульд тус улсын Засгийн газрын тэргүүнээр хоёр ч удаа ажиллаж байсан 97 настай Махатхир Мохамад оролцохоор нэрээ дэвшүүлээд байна.

Манай улсад ийм өндөр настай, идэвхтэй улстөрч байхгүй ч 100 гаруй жилийн түүхтэй улс төрийн нам бий. Энэ бол зүүний үзэл баримтлалтай МАН. 100 жилийн хугацаанд энэ намын бүтэц, үйл ажиллагаа бүрэн төлөвшиж тогтсон гэж судлаачид үздэг. МАН 100 жил үзэл баримтлал, үйл хэрэг дээрээ үнэнч хэвээр байна гэдэг нь энэ намаас хэн нэгэн нь гарч ирээд намаа миний, чинийх гэж өмчилдөггүйд байгаа юм.

Эрх баригч нам сүүлийн зургаан жил буюу 2016 оноос тасралтгүй төрийн эрх барьж байна. Тэд хоёр сонгууль дараалан монгол төрийн толгойд сууж байна. Ирэх сонгууль ч улаарахыг үгүйсгэхгүй. МАН-ыг ард түмэн байнга сонгож байна гэдэг бол МАН-д итгэл хүлээлгэж, амьдралаа даатгаж байна гэсэн үг.

Арга ч үгүй юм. Өрсөлдөгчтэй нь харьцуулахад энэ намд эв нэгдэл, нэгдсэн бодлого, төлөвлөгөө байна. Энэ бүхэн нь гурван үеийнх нь залгамж халаа дээр тогтож байна. МАН-ын гишүүд ахмадуудаа хөгшин гэж гадуурхсангүй, залуучуудаа залуу гэж голсонгүй. Ялангуяа төдийгөөс өдий хүртэл ахмадуудаа хажуу бөөрөндөө авч ирсэн. Тэд ахмадуудаа өнгөрсөн үе гэж хаяж гээдэггүй. Ардын нам бол доод үеэ бэлдэж гаргаж ирдэг уламжлалтай, бэлтгэгдсэн залуучууд нь улс төрд гарахаараа ахмад үеэ ажлын байраар хангадаг жишиг тогтсон.

Хэдхэн жишээ дурдъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман улсад айлчлах үеэрээ Германы эрх баригч Социал демократ намынхантай уулзсан. Соцдек нам бол манайхаар Ардын нам гэсэн үг. Одоогоор Германы төрийн эрхийг барьж байгаа энэ нам дэргэдээ Прогрессив Альянс гэх байгууллагатай. Прогрессив Альянс нь дэлхийн социалдемократ болон бусад дэвшилтэт үзэлтэй улс төрийн нам болон байгууллагуудаас бүрдсэн улс төрийн олон улсын байгууллага юм. Уг холбоо нь өөрийн гишүүн улс төрийн намуудыг дэмжиж хамтран ажилладаг.

Дэлхийн өнцөг булан бүрээс 140 оролцогчтой. Зүүний үзэл баримтлалтай намуудын боловсон хүчинг бэлтгэхэд нь туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Уг байгууллагын удирдах зөвлөлийн 30 гишүүнийг сонгох хурал удахгүй болох гэж байгаа юм байна. Үүнд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дэмжиж өгөхийг Ерөнхий сайд хүссэн талаар манай сэтгүүлч бичсэн. Энэ бол МАН ахмад үеэ дэмжиж буйгийн нэг илэрхийлэл. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл ЭМД-ын Үндэсний зөвлөлд зургаа дахь жилдээ ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.

Түүнчлэн хамгийн залуу сайд болох 31 настай Ерөнхий сайдын зөвлөх, Социал Демократ-Оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон. МАН-ын ахмадууд бол залуу үе, дунд үе, ахмад үеийн алтан гинж хэмээн үздэгийн бодит жишээг энэ мэтээс харж болно. МАН-д өнөөдөр ажилгүй ахмад гэж байна уу. Бүгд л өөр өөрийн ажил албан тушаалтай сууж байна. Энэ нь тус намын соёл болоод тогтчихсон зүйл болжээ. Ингэж л бүхэл бүтэн гурван үеийнх нь амьдралын баталгаа нь болж байхад МАН-ыг дагахгүй гээд ч яахав. Гурван үеийн холбоо болж ажиллах чадвар чадамж энэ намд байна шүү дээ.

Харин АН-ын тухай ярихад Ардчилсан нам бол их харгис нам юм. Угтаа АН бол Монголын улс төрийн томоохон хүчний нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ намыг байгуулсан ахмад зүтгэлтэн партизануудаа анх ардчилсан холбоонд элссэнээс хойш л нийгэмд гадуурахсан. Өнөөдөр тэр хэвээрээ л байна.

Партизан гэж амьдралаа дэнчинд тавьж үзэл санааныхаа бат зогссон хүмүүсийг хэлэх болов уу. Гэтэл энэ нам ахмадуудаа тоодоггүй. Өнөө хэд нь ганц баатрын батламжтай л байх. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг АН-ын гишүүн гэх Д.Алтанхуяг тайзан дээр, бүр намынх нь гишүүдийн нүдэн дээр үсдэж өшигчин зодсон. Э.Бат-Үүлийг ч Сүхбаатарын талбайд намынхаа гишүүдтэй явж байхад нь үсдэж л байлаа.

Д.Сосорбарам руу гурил цацахад шоолж л байна. Энэ бол АН-ын ахмадууддаа хэрхэн ханддаг араншин нь. Зүй нь манай намын ахмад зүтгэлтэнг шившиглэлээ гээд ядахдаа мэдэгдэл гаргаж байх байв. Энэ нам итгэж дагасан ард иргэдээ байтугай журмын нөхдөө ч үл тоодог. АН засаг төр барьж улс удирдаж явсан. Тэд төрд гараад ирэхээрээ л намыхныгаа барьж хорьдог. Нэг ерөнхийлөгч нь гарч ирээд л Лу.Болд болон бас бус нөхдөө шоронд хийж элдэвлэсэн. Дараагийн ерөнхийлөгч нь дөнгөж гарч ирэв үү үгүй юү л М.Энхсайхан, Да.Ганболд Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд бүгд л “аав”-ынд сууж үйл тамаа цайсан. Мөн нам нь засагт гарахлаараа өөрсдийн намыхнаасаа ажилд авдаггүй. Өрсөлдөгч намыхаа хүмүүсийг л ажилд аваад байдаг. Ард түмэнд шударга харагдах жүжиг тоглож байгаа шүү юм уу даа.

Намынх нь гишүүд аанай л гудамжиндаа ядарч зүдрээд л явж байдаг. Тэдэндээ бизнес эрхлэх боломж ч гаргаж өгдөггүй. Нэг Ардчилсан намын томоохон зүтгэлтэн юу ярьж байсан гээч. “Би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь духан дээр нь тамхиа унтраах нь халаг байдаг байв. Ээ мөн данагар байлаа. Сөрөг хүчин гээд. Энэ ерөнхийлөгчийг гарч ирсэн чинь чанга ч шүүмжилж чадахаа байлаа. Аягүйтвэл ачиж явчих гээд” гэж шивнэн ярьж байв. АН-ынхан намаа цаашаа өнгөтөй өөдтэй явах хэрэгтэй энэ намыг дагасан олон мянган гишүүдийн хувь заяа байдаг гэж огт боддоггүй. Дарга нар нь зөвхөн би л гарахгүй бол, би л төрийн сайд Ерөнхийлөгч Ерөнхий сайд хийж байхгүй юм бол энэ нам сүйрэх ёстой гэж боддог. Лидерүүд нь өөрсдөө л дарга даамал гишүүн биш байвал намаа бусадтай нийлээд ч хамаагүй унагах гэж дайрдаг.

Намайг л тэжээх гэж, намайг л шүтэж байх гэж энэ намын гишүүд дэмжигчид байдаг гэж итгэдэг. Юун залуу үе ахмадуудаа халамжлах. Үе үеийн дарга нар нь ийм л бодолтой Ардчилсан намыг удирдсан. Тэгэхлээр гишүүддээ халгаатай байхаас ч яахав. Ийм байхад Ардчилсан нам эв түнжингүй байхаас яахав. Тарахаас ч яахав. Харин эсрэгээрээ МАН-д иргэд элсэхээс ч яахав. Зүтгэхээс ч яахав.

ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ: БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

spot_img

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
12.1 ° C
12.1 °
12.1 °
26 %
5kmh
40 %
Бям
15 °
Нар
22 °
Даваа
26 °
Мяг
25 °
Лха
15 °
spot_img