Тийм ч учраас ОУВС, Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтын тоог нэмээд байгаа юм шүү дээ. УНАЛТААС БОСОХ УУ? УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛЫГ АЛДАХ УУ? Үндэсний Стастикийн хорооны тайлангаар 2020 онд Монгол Улсын гадаад худалдаанд бусад орнуудын эзлэх хувь “…Гадаад худалдааны гаалийн статистик нь улс орны материаллаг нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн нутаг дэвсгэрт орж байгаа /импорт/, мөн тус нөөцөөс хасагдан эдийн засгийн нутаг дэвсгэрээс гарч байгаа /экспорт/ бүх төрлийн барааг бүртгэн мэдээлж байна.
Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх /транзит/ болон түр хугацаагаар оруулж, буцаан гаргах /дотоодод болон хилийн чанадад боловсруулалт хийх бараанаас бусад/ бараа улс орны материаллаг нөөцийн хэмжээнд нөлөөлдөггүй тул эдгээрийг гадаад худалдааны эргэлтэд оруулж бүртгэдэггүй. Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь гаалийн мэдүүлэг бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн эцсийн өдрөөр экспорт, импортыг бүртгэж, статистикийн албан ёсны мэдээлэлд тусгана.
Экспорт, импортын барааны үнийн дүнг америк долларт шилжүүлэхэд гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрийн Монголбанкны валютын ханшийг мөрдөнө. Экспортын бүтэц, орноор, дүнд эзлэх хувь Их Британи: 1.1 %, ХБНГУ: 0.2 %, % ОХУ: 0.8 %, %Швейцарь: 22.9 %, БНХАУ: 75.0 % Импортын бүтэц, орноор, дүнд эзлэх хувь АНУ: 5.8 %, БНСУ: 5.6 %, Япон: 9.7 %, ОХУ: 33.3 %, БНХАУ: 45.5 % Далайд гарцгүй, хамгийн том эдийн засгуудын нэгтэй хиллэдэг хүчин зүйлс нь Монголыг бусдаас хамгийн хараат эдийн засаг болгодог.