Саяхан эцгийнхээ гарт амиа алдсан охиноор далимдуулан төрийн байгууллагууд том хэмжээний мөнгө, олон орон тооны тухай ярьж байна. Үнэн хэрэгтээ нийгмээрээ хүүхдээ хүчирхээлээд байгаа үзэгдэл байхгүй. Амиа алдахын өмнө талийгч охин эмчид үзүүлэхэд зургаан хавирга нь хугарсан байсан гэдэг.
Түүнийг мэдсэн эмч цагдаад хэлэхэд л охины амь аврагдах байсан. Хүчирхийлүүлэгч эмэгтэй анх цагдаад гомдол эрэхэд арга хэмжээ авахад аиьд үлдэх байсан. Хүн амын нэгээс илүүгүй хувь нь л ийм асуудалтай тулгардаг. Харин төр өнөөдөр асуудлыг дэвэргэж хүүхдийн эрх хамгаалах төрөөс том сүлжээ байгуулах тухай номлож байна. Өнөөдөр төр иргэдийн зовлонг мөнгө болгож ашиладаг тогтолцоо үүссэнийг эндээс харж болно.
Хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгаалалт ийм байхад хүний эрүүл мэндэд хоирол учруулсан нохой ямар ял эдэлдэг вэ гэсэн асуулт гарна. Зарим иргэдийн иддэг хоолноо амттай амттай нохойн хоолны дэлгүүр нэмэгдэж байгаа. Өнөөдөр хүүхдэд вакцин тарих, эрүүл мэндийн даатгалтай байх шаардлага тавьдаг бол хүн ам нийтээр оршин суудаг бүсэд нохдод амгайвч зүүхийг шаардах нь бүү хэл ямар нэгэн эрүүл мэндийн үзлэгт ордог нь эргэлээтэй. Өвчтэй хүүхдийг эрүүл мэндийн дэвтэргүй бол эмнэлэгт хүлээж авдаггүй бол хэн нэгнтй эрүүл мэндэд хохирол учрулсан нохойн эзнийг тогтоох ямар ч баримт байдаггүй. Хүн урсан нохойн эзэн зуун мянган төгрөгөөр торгуульдаг бол түүний тухай мэдээлсэн сэтгүүлч хоёр сая төгрөгөөр торуульна. Хүүхдийн болон нохойн эрх ийм л ялгаатай.
Тэгвэл хүүхдийг хохироогоод дээр нь илүү эрх эрх эдлээд байгаа нохойн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт гарна. Нийслэл жил бүр хэдэн тэрбум төгрөг гаргаж үүнийг шийдэх мөрөөдөлтэй. Гэхдээ нохой хүний эрүүл мэндэд хохирол учруулах тусам албан тушаалнууд үүнийг ашиглаж нохой устгах хөрөнгө жил бүр нэмэгдэх боломж нээгдэнэ.
Хэдхэн жилийн өмнө хэдэн залуу хилээр нохойн арьс гаргахыг оролдоод буруудаж байсан. Манай төр л тэднийг гэмтэн мэтээр харсан болохоос бусад төр энэ үйлдлийг шинэ бизнес гэж хараад ямар дэмжлэг хэрэгтэйг залуусаас асуух байсан биз. Зарим иргэдийн хэлж буйгаар Монголд нохойн түүхий эдийн бизнесийн орон зай бий. Тэр бүү хэл экспортоос ашиг олох боломж нь дотоодынхоос хэд дахин илүү гэнэ.