spot_img
ЭхлэлАнгилаагүйЧингис мишээж, Инжнааш уйлж байна

Чингис мишээж, Инжнааш уйлж байна

Монголчууд 1990 онд зориглож, Чингис хаанаа магтаж эхэлсэн. Харин өчигдөр хаандаа зориулсан түүхийн үзмэрийн ордон нээв. Тус үзмэрүүдийн ихэнх нь эх хувь гэнэ. Энэ тохиолдолд дэлхийн түүхчдийн анхаарлыг ихээр татна. Учир нь томоохон музёйэүүдийн үзмэрүүдийн 30 хүртэл хувь нь л эх хувь байдаг гэнэ. Энэ нь судлаачдыг ихээр гонсойлгоно. Тиймээс их хааны музёй маань монголчуудаас илүү гадныханы анхаарлыг татна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэгэн дарга энэ музёй сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэж ярив. Үнэн хэрэгтээ сүүлийн 30 жилд манай соёлын салбарт хувийн хэвшлээс оруулсан хөрөнгө оруулалт хэдэн зуун тэрбумаар тоологдоно. Өнөөдөр хэн нэгэн даргад таалагдах зорилгоор өмнө нь хаанаа муулдаг байсан жишээг давтах нь инээдтэй бас жигшүүртэй зусардал болно. Музёйн хувьд буруутгах зүйл алга. 2019 онд гарсан шийдвэр 2022 онд хэрэгжсэн. “Эх орончид”-ын эсэргүүцэл, ковид, хилийн хориг гэх томоохон саадыг давсан. Төрөөс хэрэгжүүлсэн төслүүдээс төмөр зам л үүн шиг үр дүнтэйд тооцогдоно.

  Харин дээрх жишээнүүдтэй харьцуулж болох өөр муу түүх олон бий. Сүүлийн жилүүдэд гэрлийн хурдаар боссон засаг захиргааны болон хуулийн байгууллагуудын олон ордон бий. Өртөг нь хааны музёйгээс хэдэн арав дахин их. Харин эмнэлэг, соёл, нийгмийн байгууламжийн олон жилээр ашиглалтад оруулснаас шинээр барьсан нь өртөг бага барилгууд бий. Үүнд түлэнхийн эмнэлэг, Дарханы зам, Төв номын сан гэх мэт олны анхаарлыг татсан.цөөнгүй байгууламжууд байна. Зарим улстөрчдийн хошигнож буйгаар дээрх барилгуудын дэргэд сэлэмтэй биш гэхэд хутгатай хүн зогсож байсан бол өдий олон ашиглалтад орчих байсан гэдэг. Корона эхэлж байхад СБД-ийн ёсдүгээр хорооны арав гаруй орон сууцны барилга баригдаж эхэлсэн. Ихэнх нь ашиглалтад орсон. Багаар тооцоход 1000-аад өрх амьжиргааны түвшингээ сайжруулсан. Гэтэл төв номын сан… Хөрөнгө мөнгө нь 20-иод жилийн шийдэгдсэн энэ барилга өнөөг хүртэл ашиглалтад орсонгүй. Төсөв хэлэлцэх үёэр салбарын сайд зовлон тоочоод сууж байх юм. Сүүлийн жилүүдэд салбарын сайд гэдэг нь тухайн салбарын зовлонг л зурагтаар зарладаг ажилтай болсон бололтой. Зүй нь тэднийг тухайн салбарын асуудлыг шийдэх зорилгоор л томилдог баймаар. Гэтэл сайд нар асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө, хууль нэхээд, хэрэглээний үнийг нэмж, зээл авах болзол тавиад гэдийчихнэ. Хүүхдийн цэцэрлэгийн 40 жилийн асуудлыг дөрөвхөн сард шийдэж болж л байна. Бүх асуудлыг сэлэм, ёрөнхий сайдын хүрээнд шийдэх мёханизм үйлчилж эхэлсэн бол энэ олон сайдын хэрэг байхгүй л болов уу. Гэхдээ манай сайд нарын гадны сайд нараас хэд дахин бага гэдэг. Сайд болоод турсан хүн одоогоор байхгүй байх. Тэд цалиндаа таарсан ажил хийж байгаа байх. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын номын сонирхол ихээр нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь монгол хэл, бичиг тэдний оюуны хэрэгцээг хангах нь бүү хэл хар тамхинаас илүү хөнөөл учруулж байна. Энэ хорыг түгээгч нь улстөрчид, хэвлэл мэдээлэл, урлагийнхан. Энгийн түвшинд “За, нөгөө нэг, би болохоор, тэгэх үү” гэдэг үг өгүүлбэр бүрт шигдлээ. Монгол нэртэй кино, зурагтын нэвтрүүлгүүд алга. Зарим тохиолдолд өсвөр насныхан монгол орчуулгаас илүү гадаад хэлний эхээр ойлгох чадвар их болов.

  Инжнааш гэдэг дэлхий сонирхдог монгол хэл бичгийн хүн байдаг. Тэрээр өнөө амьд байсан бол “Арай ч дээ… Дэлхийн талыг эзэлж явсан монголчууд ганц номын сан барьчихаж чадахгүй байхаас ичмээр юм. Сэлэм номны ялгааг ойлгоогүй байна. Чингис хаан байсан бол Номын санг эхлээд барих байсан даа” хэмээн уйлж суух байсан болов уу.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Х.БАТ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
80 %
2kmh
0 %
Нар
8 °
Даваа
10 °
Мяг
7 °
Лха
5 °
Пүр
14 °
spot_img