spot_img
ЭхлэлГадаад мэдээСармагчны цэцгээр өвчилсөн тохиолдол 70 мянгыг давав

Сармагчны цэцгээр өвчилсөн тохиолдол 70 мянгыг давав

ДЭМБ-ын долоо хоног тутмын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, “Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн тохиолдол дэлхийн хэмжээнд 70 мянга гаруй бүртгэгдээд байгаагийн 26 тохиолдол нь нас барсан” хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом мэдэгдлээ.
Тедрос Адханом онцлохдоо, энэ өвчний гаралт дэлхийн хэмжээнд харьцангуй буурч байгаа ч өнгөрсөн долоо хоногт 21 улс орон, бүс нутагт шинэ тохиолдол бүртгэгдсэн гэв. Өнгөрөгч гарагт Америк тивд бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний тохиолдол нь тухайн хугацааны нийт тохиолдлын 90 орчим хувийг эзэлж байна. ДЭМБ улс орнуудтай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг хянахын тулд өвчнийг илрүүлэх чадварыг сайжруулна гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40 %
3kmh
0 %
Бям
-1 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img