spot_img
ЭхлэлНийтлэл“ӨРГӨӨ“ АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОГДСОН...

“ӨРГӨӨ“ АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОГДСОН Ц.БАТБОЛД ГЭЖ ХЭН БЭ

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг өнгөрсөн баасан гарагт томилсон. 

Тэрбээр 2016 оноос хойш “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд 25 жил эх барих, эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байгаа аж. Мөн тэрбээр Клиникийн профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн “Зөвлөх” зэрэгтэй аж.
Ажлын туршлагын хувьд:
  • 2016 оноос Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Захирал
  • 2006-2016  Хавдар Судлалын Үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч
  • 1997-2006   Улаанбаатар Төмөр Замын төв эмнэлгийн  Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус тус ажиллаж байжээ.
Ажиллаж байх хугацаанд “Нийслэлийн амаржих газруудын үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төсөөлөл ба бодит байдлаар тодорхойлсон дүн”, “Төрсөн эхчүүдийн эргэн хэвтэлтийн байдал. Эх барих эмэгтэйчүүдийн, хүүхэд судлал” зэрэг судалгаа болон эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна.
Ц.Батболд  өнөөдөр  ажлаа хүлээн авна.
Тэрээр “Амгалан” амаржих газрын даргаар ажиллаж байх хугацаанд тус эмнэлэгт дараах өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийжээ. Тухайлбал,
Ажилтны нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд:
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд 2021 оноос шилжсэн ба шинэчлэлийн үр дүнд эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах боломжийг улам бүр нэмэгдүүлсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сард нийт эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 10-15 %-иар, 7 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 10-20 %-иар тус тус үе шаттай нэмэгдүүлсэн байна.
  • Мөн хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэн нийт ажилтнуудад үндсэн цалингийн 100%-ийн урамшуулал, 8 эмч, ажилтны зардлыг 100 хувь дааж гадаад улсад сургалт, аялалд хамруулсан байна.
  • Өнгөрсөн 8 дугаар сард нийт  102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн урамшуулал, орон сууцны урьдчилгаа 30 хувийг 2 ажилтанд, их таван ханатай гэрийн  эрхийн бичиг 5 ажилтанд олгожээ.
Эмнэлэгт шинэ техник, техологи нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр:
  • Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартын дагуу сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015-ыг стандартыг амжилттай нэвтрүүлсэн.
  • Тус амаржих газар нь 258 эмч, эмнэлгийн ажилтнуудтай, жилд 9000 гаруй эхчүүдийг эсэн мэнд амаржуулж, эх барих ба эмэгтэйчүүдийн болон дурангийн мэс заслын практикт дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсан.
  • Эмэгтэйчүүдийн мэс заслын практикт вазопрессин эмчилгээг нутагшуулсан,
  • Эмэгтэйчүүдийн практикт radiofreduency ablation эмчилгээг анх удаа хийсэн. Тодруулбал, Өндөр давтамжит радио  долгионоор умайн     хоргүй хавдрын зангилаа, умайн салстыг түлэх мэс заслыг  Монголд   анх  удаа хийсэн.
  • Эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээ, тэр дундаа ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ  мэс заслын тусламж үйлчилгээг   нээлттэй  болон дурангийн аргаар  хийж олон шинэ инновацийг нэвтрүүлэн ажиллаж байна.  Үүнд:
    Хөхний хэт авиан оношилогоо
    Хөхний хавдрын мэс заслын эмчийн үзлэг оношилогоо
    Хөхний хэт авиан хяналттай эд эсийн шинжилгээ
    Хөхний мэс ажилбарууд
    Хөхний хавдрын эмчилгээний дараах хяналт, үзлэг зөвлөгөө.
  • Молекул биологийн шинэ лабораторийг шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр улсын хэмжээнд иргэдэд нян болон вирусын халдварыг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх нөхцөл боломж бүрдсэн байна.
  • Эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болон резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн “Амгалан” амаржих газар юм.
  • Тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шинэ инновациудыг нэвтрүүлсэн бөгөөд  умайн хүзүүний хавдар, хөхний хавдрын оношилгоо эмчилгээ хийж, эрсдэлтэй жирэмслэлтийг амбулаторид хянаж байна.
  • Өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг шинээр засварлан, бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан бөгөөд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог  хийж байна.
  • Хэвлийн дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон. Ингэснээр эмэгтэйчүүдэд хэвлийн хөндийн мэс заслыг дурангаар хийх боломж бүрдсэн.
  • ДЭМБ, ЭМЯ-наас “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөл” 2021-2023 онд  буюу 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна.
  • 2017 оноос  Япон   улсын  Жайка ОУ-ын    байгууллагын     “Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт      нэвтрүүлж,      түгээн дэлгэрүүлснээр          перинаталь үеийн     тусламж    үйлчилгээний чанарыг    сайжруулах”    төслийг хэрэгжүүлсэн.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85 %
1kmh
0 %
Пүр
-4 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
spot_img