spot_img
ЭхлэлШинэ мэдээГал түймрийн аюулаас 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран...

Гал түймрийн аюулаас 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, ой хээрийн түймэр 1, аврах ажиллагааны 1 буюу нийт 39 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 2.7%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1455, ой, хээрийн түймэр 6, аврах ажиллагааны 168 буюу нийт 1629 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.3%-аар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66 %
2kmh
0 %
Бям
-19 °
Нар
-16 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img