spot_img
ЭхлэлШинэ мэдээСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 3 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 3 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.10.15, 16-ны өдрүүдэд нийт 728 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 539 дуудлага бүртгэгдлээ.

Зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 5 нийслэлд, 4 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь хохирсон байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь нас хохирсны 1 нярай хүүхэд байна. Гэмтсэн 3 хүүхэд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлынбүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66 %
2kmh
0 %
Бям
-19 °
Нар
-16 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img