spot_img
ЭхлэлШинэ мэдээЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022 оны 10 дугаар сарын 18-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж бага зэрэг хүйтэрнэ, бусад хугацаанд өдөртөө дулаарна.

Хур тунадас: 18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, бусад хугацаанд өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69 %
2kmh
40 %
Бям
-24 °
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img