spot_img
ЭхлэлНийтлэлЭдийн засгийн хямралаас сэргийлэх оновчтой 7 шийдэл

Эдийн засгийн хямралаас сэргийлэх оновчтой 7 шийдэл

Ковидоос үүдсэн эдийн засгийн хямралын нөлөөгөөр дэлхий ертөнц эрс өөрчлөгдөн, аж ахуйн нэгжүүд борлуулалтаа зогсоон олон хүн ажилгүйдэн цалингаа тавихын тулд ажил олгогчид мөнгөн урсгалын хяналтаа чангатгасан ч үр дүнд хүрч чадахгүй байна. Эдийн засгийн уналт, босго үзүүлэлтийг судладаг Америкийн чадварлаг шинжээчдээс бүрдсэн Судалгааны үндэсний товчоо (NBER): “Сар тутмын санхүүгийн идэвхжил, бодит орлого, ажил эрхлэлт, аж үйлдвэрлэл, бөөний жижиглэнгийн борлуулалтаар илэрхийлэгдэж, дээд цэгтээ хүрсний дараахан эхэлж, хамгийн доод цэгтээ хүрмэгц дуусах үйл явцыг эдийн засгийн уналт гэх ба хөрөнгө, зах зээлийн хямрал нүүрлэж, үнийн хөөрөгдөлд автсаны улмаас орон сууц, өргөн хэрэглээний барааны үнэ, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх зэргээр хүндрэлүүд үүсэхийг эдийн засгийн уналт гэнэ.”.

Эдийн засгийн хямралаас сэргийлэх оновчтой 7 шийдэл.

1.Боломжийнхоо хэрээр хэмнэ.

Мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо ердөө 30 хувийг зарцуулахыг зөвлөж байна. Сар бүр хувийн төсөв хөтлөж, орлого, зарлагынхаа хэмжээг хэтрүүлэхгүй байх нь чухал.

2. Эрсдлийн үнэлгээ хий.

Эдийн засагчдын зөвөлгөөг дагаж, эрсдэлийн дүр зурагаа тодорхойлох нь таны санхүүгийн дархлааг чадавхжуулна. Даахуйц эрсдлийн хэмжээгээ тодорхойлон хөрөнгө оруулалтаа зөвхөн цэвэр бэлэн мөнгөөр нэмэгдүүлэх, стратегийн чиглэлээ өөрчлөх гэж байгаа бол нарийн чинад тооцоололд үндэслээрэй.

3. Боловсролдоо анхаарч, ур чадвараа дээшлүүл

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийн эдийн засгийн хямралын үеийн ажилгүйдлийн түвшин дунд болон түүнээс доош боловсролтой хүмүүсийнхээс хамаагүй бага байдаг. Хямралтай нүүр тулахаас өмнө амжиж санхүүгийн зохих боловсрол эзэмшсэн бол давуу тал.

4. Өрөө төлөх

Их хэмжээний өртэй бол нэн даруй төл. Хямралаас өмнө амжиж жижиг зээлийн үлдэгдэл, картын төлбөрөө ч орхилгүй төлж барагдуулах нь уналтын үед амьсгалах агаартай адилхан амин чухал гарц.

Эдийн засгийн хямрал нүүрлэхэд ихэнх хүмүүсийн ажлын байрны баталгаа алдагддаг учир үүрэг хариуцлагаа алдаж болохгүй

Хямралын үед тогтвортой хадгалагдах ажлын байрууд

Багш

Боловсролын хэрэгцээ, нийгмийн эрэлтээс гадна хүүхдүүдийн ирээдүйд багш нарын үүрэг, оролцоо хязгааргүй тул сурган хүмүүжүүлэгчдийн ажлын байрны аюулгүй байдал алдагдах эрсдэл бага. АНУ-ын боловсролын салбарт 3.6 сая багш тогтмол ажилладаг ба ирэх арван жилд бага ангийн багш нарын ажил эрхлэлт 3%, ахлах сургуулийнх 4%-ийн өсөлттэй байна.

Оршуулгын газрын захирал

Бүх цаг үед оршуулгын үйлчилгээ эрэлт ихтэйгээс гадна хямралын үед ч баталгаатай ажлын байр хэвээр байна.BLS-ийн мэдээллээр АНУ д 53,000 морга багтдаг төдийгүй ойрын арван жилд ажил эрхлэлтийн түвшин энэ салбарт 4%-иар өснө.

Профессор

Хямралаас гарах шинжлэх ухаанч арга зам эрэлхийлсэн хүмүүсийн хэрэгцээнээс үүдэн Их, дээд сургуулиудын элсэлт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Профессорууд цахим, танхимаар зэрэг боловсрол олгох давуу талтайгаас гадна нарийн мэргэшил, хүртээмжтэй мэдлэг бүтээх чадвар илүү. BLS ийн мэдээлснээр АНУ д 1.35 сая гаруй профессор ажиллаж, ирэх арван жилд энэ тоо 11%-иар өснө гэжээ.

Нягтлан бодогч

Аж ахуйн нэгж, хувь хүний санхүүгийн шийдвэр, үйл ажиллагааг ихэвчлэн нягтлан бодогчид хариуцдаг. Тэд төсөв бүрдүүлэх, санхүүгийн тайлан гаргахдаа тусгай програм хангамж, хөтөлбөр хэрхэн ашиглахаа мэддэг. Ажил хэрэгч хүмүүс ухаалаг хөрөнгө оруулалт, татвар бүрдүүлэлтэд чадварлаг нягтлан бодогч хөлсөлдөг. BLS-ийн судалгаагаар АНУ-д 1.4 сая нягтлан бодогч, аудитор ажилладаг ба ойрын арван жилд энэ дүн 6%-иар өсөх тооцоо гарчээ. Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээтэй санхүүчдэд асар өргөн боломжууд нээгдсээр.

Мөрдөгч

Хямралын үед туршлагатай цагдаа, мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварын эрэлт нэмэгдэн BLS ийн мэдээллээр АНУ-д 808,700 хууль сахиулагчид ажиллаж, 5 жилийн дараа эрэлт 20-28%-иар өсөх хандлагатай байна.

Физик эмчилгээний эмч

Физик эмчилгээний эмч нар хямралын үед ч гэсэн эрэлт хэрэгцээгээ алддаггүйн учир нь өвчтнүүдийн архаг өвдөлтийг намдааж, хөдөлмөрийн чадвараа сэргээхэд тусалдаг. BLS ийн мэдээллээр АНУ д одоогоор 247,700 физик эмчилгээний эмч ажиллаж 20-28%-иар өсөх төлөвтэй байна.

Сэтгэл судлаач

Хэцүү үед сэтгэл судлаачид хүмүүст сайн сайхны төлөө тэмүүлэл олж авахад нь тусалдаг. Даатгалын компаниуд хамтран ажиллахаас гадна сэтгэл зүйчдийн мэргэжлийн ур чадварын эрэлт, санхүүгийн чадавхиас үл хамааран зөвөлгөө тусламж авах тохиолдлын тоо эрс нэмэгддэг. BLS- ийн мэдээлснээр АНУ-д 118,700 сэтгэл судлаач ажиллаж, 2028 он гэхэд 20-28% иар өсөх төлөвтэй байна.

ЭМ ЗҮЙЧ

Эмийн хэрэгцээ тогтмол учир эм зүйчдийн ажлын байр эрсдэл багатай. BLS-ийн мэдээлснээр 314,300 эм зүйч одоогоор АНУ-д ажиллаж, ирэх арван жилд тогтвортой хэвээр байх ажээ.

Программ хангамжийн инженер

Технологийн тасралтгүй хөгжил, шинэ төхөөрөмж нэмэгдэх хэрээр технологи инженерүүдийн эрэлт улам бүр нэмэгдэх ба BLS-ийн тооцоолсноор одоогоор АНУ-д 1.36 сая програм хангамж хөгжүүлэгч ажиллаж тасралтгүй 20-28%-иар өснө.

Сувилагч

Сувилахуйн тусламж, үйлчилгээ үргэлж хэрэгтэй байдаг тул тогтвортой ажил мэргэжлийн тоонд багтдаг төдийгүй АНУ-д 3 сая гаруй сувилагч ажиллаж 20-28%-иар өсөх төлөв ажиглагджээ.

Хямралын үед хөрөнгө оруулалт чухал уу?

Ямар ч үед хөрөнгө оруулалт чухал ч эдийн засгийн уналтын зах зээлд нүүрлэхэд оновчтой хөрөнгө оруулалт давсан ашиг авч ирэх магадлал харьцангуй тул чухам ямар салбарт хөрөнгө оруулахад анхаарах вэ?

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах

2008 онд орон сууцны эздэд хар дарсан зүүд тохиож огцом уналтад орсон ч ухаалаг заримынх нь хувьд харин ч ашигтай ажиллаж чаджээ. Хямралын үед хямдхан орон сууц худалдаж аваад найдвартай түрээслэгчид түрээслэхэд орлогын тогтвортой урсгал бий болж, үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин өсөхөд та ашгаа зарж болно.

Үнэт метал худалдаж авах

Зах зээлийн хямралын үед үнэт метал, үнэт эдлэлийн ханш дагаад буурдаг ч эрэлт хэвээр хадгалагдана. Учир нь үнэ цэнэ нь эргээд нэмэгдэх магадлал өндөр.

Өөртөө хөрөнгө оруул

Хямралын үед өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, нэмэлт ур чадвар эзэмших, зэрэг, ангиллаа ахиулах нь чухал.

Даван туулах 7 цоо шинэ XNUMX арга буюу хямралд бэлтгэх

1. Ашгийн орлогоо бууруул

Хэрэглэгчдийн эрэлтээс хамааран үнээ тогтворжуул. Гэхдээ алдагдалд орж болохгүй. Хүнд үетэй нүүр тулах амаргүй ч бүх бололцоогоо дайчил

2. Хадгалж буй бараа материалынхаа хэмжээг багасгах

Борлуулалт сайтай бараагаа судлан тодорхойлж, эрэлт муутайгаас нь танаснаар зарлага багасч, ашиг нэмэгдэнэ. Нөөц бүрдүүлэхдээ ч энэ зарчмаа барь.

3. Хэрэглэгчтэй харилцах харилцаагаа хадгалах

Үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа нь аливаа бизнест маш чухал юм. Үргэлж утсаар ярьж, хамгийн сайн үйлчлүүлэгчиддээ гэнэтийн бэлэг эсвэл бэлгийн карт илгээгээрэй. Байнгын харилцагч, хамтран ажиллагч, хэрэглэгч нартаа талархал дэвшүүлж, цаашид хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлээд зогсохгүй өөрийн үнэ цэнэ, байр сууриа хадгалахын тулд тантай хамтран ажиллахгүйгээр боломжууд нь яаж хумигдахыг тойруугаар ойлгуул.

4. АвлАгыг хурдан цуглуулах

Эдийн засгийн хямралын үед хямд зээл бүү олго. Гэхдээ та төлбөрөө эрт төлөхийн тулд үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт үзүүлэх боломжтой.. Та үйлчлүүлэгчдээс хүлээгдэж буй төлбөрөө авахын тулд төлбөрийн санамж илгээж болно.

5. Шинэ багаж хэрэглүүр зайлшгүй хэрэгтэй бол түрээслэ, эсвэл хуучнаа засаж сэлбэ.. Ингэснээр та маш сайн мөнгө хэмнэх боломжтой. Хямралын үед тансаг хэрэглээгээ хас.

6. Шаардлагагүй зардлыг багасгах Хэмнэж болох бүхнийг хэмнэ. Цахимаар ажиллах, хямд төсөр шийдлүүд ол.

7. Сарын түрээсийн төлбөрөө бууруул. Түрээслэгчтэйгээ хямралын үед баримтлах заалтуудтай төлбөрийн гэрээг боловсруулахдаа хэцүү нөхцлийг хамт даван гарах боломж эрэлхийлж байгаагаа тайлбарлаарай. Эдийн засгийн шинжээчид хямралт цаашид ч үргэлжилсэн хэвээр байхыг анхааруулсаар байгаа үед эдгээр зөвлөмжийг дагаж, хүнд үеийг даах ажил хэрэгч төлөвлөгөөг урьдчилан боловсруулснаар хохирол багатай туулах болно.

  1. Байгаадаа сэтгэл хангалуун бай
  2. Зарлагаа бууруулах арга замыг тодорхойл
  3. Эрсдлийн сангаа өсгө
  4. Хэрэгцээгүй эд зүйлсээ зар
  5. Зээлээ төлж барагдуул
  6. Тусламжийн хөтөлбөрийн давуу талыг ашиглах
  7. Борлуулалтанд бүү яар
  8. Боловсрол, ур чадвараа дээшлүүлээрэй.
  9. Орлогоо тогтмолжуулаарай

Эх сурвалж: 2022 онд эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах вэ?

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85 %
1kmh
0 %
Пүр
-4 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
spot_img