spot_img
ЭхлэлНийтлэлАрдчилсан хувьсгалын алтан хараацай, С. Зориг улсынхаа хувь заяаны...

Ардчилсан хувьсгалын алтан хараацай, С. Зориг улсынхаа хувь заяаны асуудлыг шийдэж явсан юм

Ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монгол Улсын Их хурлын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол Японы парламентын бүлгэмийн дарга С. Зориг улсынхаа хувь заяаны асуудлыг шийдэж явсан юм.
  • УИХд хуульчлагдсан сөрөг хүчин байхгүй учраас Үндсэн хуулийн үзэл баримтлалын суурь болсон засаглалын хуваарилалт, түүний салаа мөчрүүд харилцан тэнцвэртэй байх зарчим зөрчигдөж эхэллээ. УИХ, ЗГ- ын хоорондох зааг ялгаа бараг үгүй болж, хоёр гуравхан хүний хүрээнд улс орны хэмжээний асуудал шийдэгдэх байдал үүсч, шүүх засаглал, түүний нэгэн салшгүй хэсэг болох Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэл рүү довтлох боллоо.
  • Эрх баригч намын хэт давамгай байдал нь дураараа дургиж, ямар ч нийгэм хүлээхгүй гэсэн бодолд хүргэснээр төрийн байгууллагын тогтолцоонд бие биенээсээ хамаарах гинжин урвал үүсгэн, танил тал хамаатан садан бүлэглэлүүдийг үүсгэлээ.
  • Ардчиллын нэг гол шаардлага болох төр, засгийн шийдвэр гаргаж, батлах ил тодын зарчим үгүй болж, төрийн албан тушаалтнуудын тайланчлах зарчим алдагдсан.
  • Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн хэдэн бүлэглэлийн түүний дотор Засгийн газрын төсөөлсөн хэсгийн эрх мэдэл орж, түүгээрээ дамжуулан өөр үзэл бодлыг үл тэвчих, улс төрийн бүдүүлэг сурталчилгаа явуулах, дургүй хүмүүсээ мөшгин хавчих бодлого явуулдаг.

Эрх баригч МАХН-ын удирдах бүлэглэл хоёр нүүр царай гарган хилийн чанадад хүний эрх ардчиллын төлөө тэмцэгч мэтээр уран үг урсгах авч өөрийн орондоо хүний бодит эрхийг санаатайгаар үүсгэж үг хэлэх шашин шүтэх улс төрийн итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, эрх дөнгөж мэндэлсэн ардчилсан засаглалын бүтцээс ухарч байна /шууд сонгогдсон ерөнхийлөгчийн эрх үүрэг, ардчилсан парламентад ёсны зарчмууд, Засгийн газрын ил тод, тайлагнадаг байх зарчим, бие даасан шүүх засаглал г.м/ улс төрийн тоглоом нь хэт даварч УИХ-ын зарим байнгын болон дэд хороодын даргаар туйлширсан үзэлтэй хүмүүсийн сонгон томилсон байна… хэмээн нийгмийн оночтой дүгнэлт, гаргалгааг хийж хэрсүү, холч ухаан, ажлын -чадвар, төвшин дөлгөөн, тайван хүлээцтэй зан төлөв нь 27-36 насандаа тэгширч, Монголын улс төр, Монголын төр, засгийн өндөр албанд зэрэг зэрэг сонгогдож, томилогдож, ажилласан юм.

Түүний нийгэм, улс төр, засаг төрд оруулсан онцлох гавьяаг нэхэн сануулваас.

  1. 1984 онд Москва хотын Их сургуулийн оюутан байхдаа дүү Оюундаа бичсэн захидалдаа… Бид Японы түвшинд очтол өдий байна даа. Гэвч би Монгол хүний саруул ухаанд итгэдэг юм… гэж бичсэн нь орь залуу наснаас эх орныхоо төлөө сэтгэл оюунаа чилээн суудаг төрөлх сэхээтэн байсныг илтгэнэ.
  2. Хуучин зүйлээс шинийг нээсэн залуу багш, улс орныг хямралаас гарах зөвшлийн замыг олж харж Монголын улс төрийн тогтолцоог өөрчлөх шатанд гаргасан хамгийн залуу улс төр, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага- Улсын Их Хурлын гадаад харилцааг хөгжүүлэхэд түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэгч төрийн зүтгэлтэн мөн.
  3. Дэд бүтцэд түлш, эрчим хүч, холбоо, зам тээвэр, орон сууц, хот байгуулалт, нийтийн аж ахуй, барилга, барилгын материал, аялал жуулчлалын салбарт анхаарч, улсын хэмжээнд эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл хийх, юун түрүүнд түлш ашиглах эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчи хүчийг ашиглан нэг улсын импортын хамаарлаас гарах, Улс хоорондын цахилгаан сүлжээнд Монгол Улсыг холбох, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар стратегийг чиглүүлжээ.
  4. Азийн авто машины сүлжээнд Монгол Улсыг холбох, аялал жуулчлалын салбарт агаарын тээврийг ашиглах, дээд зэрэглэлийн үйлчилгээ нэвтрүүлэх замаар улс орны валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого тавьжээ.

Улс төрийн чиглэлд Бүгд найрамдах намыг байгуулах замаар үндэсний консерватизмыг төлөвшүүлэх бодол өвөрлөж байсны нотолгоо нь 1991 оны 9-р сарын 14 нд гаргасан мэдэгдэлдээ

… Зэрэг дэс, ёс суртахуун, нийгмийн эрэмбэ дараа, уламжлал, дэлхийн хөгжлийн чигийг эрхэмлэсэн Бүгд Найрамдах Нам байгуулж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсынхаа төлөө биеэ үл огоорон ажиллахаа энэ дашрамд мэдэгдье.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85 %
2kmh
0 %
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img