spot_img
ЭхлэлШинэ мэдээДонецк зэрэг дөрвөн газарт хөл хорио тогтоох захирамж гаргажээ

Донецк зэрэг дөрвөн газарт хөл хорио тогтоох захирамж гаргажээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин захирамж гаргаж, Донецк, Луганск, Запоражье, Херсон зэрэг дөрвөн газарт энэ сарын 20-ноос эхлэн хөл хорио тогтооно гэж мэдэгджээ. Кремлийн ордны веб сайт мөн өдөр уг баримт бичгийг нийтэлсэн бөгөөд тус бичигт ОХУ-ын засгийн газрын зүгээс ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам зэрэг байгууллагын саналыг үндэслэн гурван хоногийн дотор холбогдох арга хэмжээг боловсруулна гэжээ.
Украины парламент буюу Дээд рада энэ сарын 19-нд шийдвэр баталж, ОХУ-д зэр зэвсэг нийлүүлэхээ нэн даруй зогсоохыг Иранд уриалсан байна. Уг шийдвэрт мөн Иран улстай тохиролцсон харилцан визгүй зорчих зэрэг бүх гэрээгээ хүчингүй болгох, түүнчлэн Ирантай дипломат харилцаагаа цуцлахад бэлтгэлээ хангахыг Украины засгийн газарт үүрэг болгожээ.
ОХУ-аас Украинд явуулж буй цэрэг дайны тусгай ажиллагааны бүсийн Нэгдсэн армийн ерөнхий командлагч Сергей Суровкин энэ сарын 18-нд хэлэхдээ, “Тус бүсийн нөхцөл байдал ерөнхийдөө хурцадмал байгаа” гэжээ. Тэрбээр мөн Оросын армийн байлдааны бүс рүү хандсан, ялангуяа Купянск, Красый Лиман, Кривой Рог зэрэг чиглэл дэх довтолгоогоо Украины тал зогсоогоогүй байна. Укрианы талаас нэг хоногт 600-1000 хүн эндэж шархдаж байна” гэж хэвлэлийнхэнд хэлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
60 %
4kmh
0 %
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-18 °
Лха
-16 °
Пүр
-23 °
spot_img