Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр ч тэр, бүлэг дээр уг хуулийг хэлэлцэж байх үед ч тэр УИХ-ын зарим гишүүд 1990-ээд оноос өмнөх нэгнийгээ матдаг тогтолцоог сэргээх гэж байгаа юм уу гэж болгоомжилсон байдлаар хандаж байсан.
Хуучин нийгмийн үед хүнийг үндэс угсаа, язгуур гарал, шашин шүтлэгээ нууж хаасныг илчилж, матдаг тогтолцоонууд байсан. Үндэс угсаа, шашин шүтлэг гарал үүслээр нь хэлмэгдүүлдэг тогтолцоо байсан.
Гэхдээ бид одоо шинэ Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн суурь зарчмуудад нийцсэн эрх зүйн тогтолцоогоор явж байна.
Тэгэхээр хуучны матаасны тогтолцоотой үүнийг адилтгаж болохгүй. Энэ бол цэвэр олон нийтийн хяналт руу чиглүүлж байгаа асуудал.