spot_img
ЭхлэлУлс төрУИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН Ардчилсан намаа нухчин дарж байгаа...

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН Ардчилсан намаа нухчин дарж байгаа нь, ард түмнээ СӨРӨГ ХҮЧИН болгож байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнгөрсөн 5 жилийн хугацаанд МАН эрх барихдаа 60,4 их наяд төгрөгийг зарцууллаа. 2021, 2022 онд 24 их наяд төгрөгийг зарцуулсан. Асар их мөнгө. 10 их наяд төгрөгөөр л Улаанбаатар хотыг тойроод гэр хороололд байгаа 200 мянган айлыг орон сууцанд оруулах мөнгө. Энэ жилийн төсөв 20,5 их наяд төгрөгөөр батлагдаж байна. Ийм их мөнгө өгч байхад эд монголын ард түмэнд юу өгч байна вэ гэвэл инфляцыг 16,2%-иар, үнийн хөөргөдлийг 40%-иас илүү гаргалаа. Долларыг 3500 төгрөгөөс галзуурууллаа. Нэг хүнд ноогдох гадаад өрийн тоо 30 сая төгрөгт хүрлээ. Гурван хүүхэдтэй, таван ам бүлтэй айл гадаадад 130 сая төгрөгийн өртэй. Бидний амьдарч байгаа байр, хашаа байшин болгон гадаадын барьцаанд байна гэсэн үг. Өнөөдөр малчдын мал гадаадын барьцаанд байна. Энэ байдалд сүүлийн 6 жилд МАН орууллаа. Төсвийн алдагдал сүүлийн гурван жилд 10 их наяд боллоо.
– Инфляцын өсөлт, хэлбэлзэл их байх тусам Засгийн газарт ашигтай гэдэг нь үнэн үү?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үнэн. Яг зөв хэлж байна. Өнөөгийн нэг сая төгрөгийн орлого нэг жилийн өмнөх 600 мянган төгрөгийн орлоготой тэнцүү. Энэ жил харахад нэг сая төгрөг боловч жилийн өмнөх 600 мянган төгрөгөөр худалдаж авч байсан зүйлийг өнөөдөр нэг сая төгрөгөөр авна гэдэг бол 400 мянган төгрөг Засгийн Газрын буруутай үйл ажиллагаанаас болж хулгайлагдаж байна. Өөрийн зөвшөөрөлгүй алга болно гэдэг бол хулгайлагдсан гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн Газар монголын ард түмний тэтгэвэр тэтгэмжийн 40 орчим хувийг өөрийнх нь зөвшөөрөлгүй хулгайлсан. Юмны үнийг хөөрөгдчихөөд авах татвараа өссөн дүнгээр авч байгаа нь Засгийн Газарт маш ашигтай.
– 70 мянган хүн амтай Хэнтий аймагт Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд 271 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Гэтэл яг ижил хүн амтай Завхан, Дорноговь аймгуудад 27 тэрбум төгрөгийг баталсан байна. Ингэж төсвийг харилцан адилгүй баталж байгаа нь ямар учиртай вэ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ бол Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Хэнтий нутгийн ард иргэдэд буруу байхгүй. Харин бусад нутгийн ард иргэдийг хулгай хийж, эрх ашгийг нь балмадаар зөрчиж байгаад өөрийгөө дахин сонгуульд баталгаатай ялуулахын төлөө ахиу мөнгө тавиулна гэдэг бол төрийн эрхэнд балмадаар халдаж байна гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Үүнийг Монголчууд мэднэ. Дахиж гишүүн болохын тулд хүний юмаар хүүдгэнэж, монголын ард түмний мөнгөөр бусад нутгийн ард иргэд авах ёстой сургууль, цэцэрлэг, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс нь цөм цөм авч өөрийнхөө тойрог дээр тавина гэдэг бол Хэнтийнхэнд хайртай даа ч биш. Өөрийнхөө албан тушаалд хэтэрхий хайртай учраас энэ асуудлыг хийж байгаа юм.
– Таны хэлж байгаагаар Монгол Улс, Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт төсвийн алдагдал 10 их наядад хүрсэн байна. Энэ нь төр засаг ард түмэндээ хайргүй, ард түмэн болон залуусын ирээдүйг хулгайлж байна гэсэн үг үү?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнгөрсөн 2021, 2022 оны төсвийн алдагдал дээр энэ жилийн төсвийн алдагдал 2,4 их наяд. Л.Оюун-Эрдэнийн Засаглаж байгаа энэ үед төсвийн алдагдал 10 их наяд. Төсвийн алдагдал гэдэг бол ирээдүй хойчоосоо зөвшөөрөлгүйгээр халааснаас нь хулгайлж байна гэсэн үг. Гадаад өр 33,2 тэрбум ам.доллар. 2016 онд Ардчилсан намыг шүүмжлээд хүн бүрийг 15 сая төгрөгийн өртэй болголоо гэж байсан бол өнөөдөр 30 сая төгрөг давчихлаа. Энэ бол гамшиг.
– Төсөв ийм их алдагдалтай байна гээд яриад суугаад байх уу? Сөрөг хүчин энэ асуудалд ямар байр суурьтай байж ямар зарчмаар ажиллах ёстой вэ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН-ын удирдагч нарт хандаж хэлэхэд, тэд Ардчилсан намыг хутгалаад хууль, шүүх өөрсдийнхөө тэр бүртгэлийн байгууллагын хэдэн луйварчдаараа чадаад байна гэж бодож байгаа бол даанч тийм биш. Сөрөг хүчнээ устгана, сөрөг хүчнээ луйврын аргаар боомилно гэдэг бол ард түмнийг сөрөг хүчин болгож байна гэсэн үг. Монголын ард түмэн өнөөдөр сөрөг хүчин болж тэмцэл хийхэд бэлэн болж бэлтгэгдэж байна. Энэ нь ардын намд үхэл болж байна. МАН-ын шударга гишүүдийг би ярьсангүй. МАН-ын луйварчин, авилгалд өртдөг, хөгжлийн банкнаас хулгай хийдэг тэр олон аюултай улс төрчдийн хувьд төр барих хоногийн тоо дуусаж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69 %
1kmh
0 %
Нар
-25 °
Даваа
-16 °
Мяг
-18 °
Лха
-14 °
Пүр
-17 °
spot_img