spot_img
ЭхлэлГадаад мэдээЯпоны худалдааны алдагдал дээд цэгтээ хүрчээ

Японы худалдааны алдагдал дээд цэгтээ хүрчээ

Импортын эрчим хүчний өндөр үнэ, иенийн ханшийн огцом уналтаас шалтгаалан 2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст (4-9-р сар) Японы худалдааны алдагдал 11.01 их наяд иенд хүрснийг Японы Сангийн яамнаас энэ сарын 20-ны өдөр нийтэлсэн худалдааны статистик баталлаа. Японы иен нь харьцуулж болох статистик мэдээлэл гарснаас хойшхи адил хугацаанд шинэ дээд цэгтээ хүрчээ.

Тус тайланд дурдсанаар, санхүүгийн жилийн эхний хагаст Японы импорт өмнөх оны мөн үеийнхээс 44.5 хувиар нэмэгдэж, 60.58 их наяд иен болсон бөгөөд үүний дотор нүүрсний импорт өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин их, түүхий нефтийн импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их, экспорт өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өсч 49.58 их наяд иен болж, автомашин, эрдэсийн түлш, ган зэрэг түүхий эдийн экспорт мэдэгдэхүйц өссөн байна.

Мөн өдөр нийтэлсэн сарын тоо баримтаас үзвэл, есдүгээр сарын байдлаар Япон 14 сар дараалан худалдааны алдагдалтай байсан бөгөөд тус сард худалдааны алдагдал 2.09 их наяд иен болсон нь мөн энэ хугацаанд дээд хэмжээнд хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
0.1 ° C
0.1 °
0.1 °
47 %
1kmh
40 %
Баасан
-2 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img